"Архинаас биш амьдралаас” гэрэл зураг тэргүүн байр эзэлжээ

"Архинаас биш амьдралаас” гэрэл зураг тэргүүн байр эзэлжээ

"Архинаас биш амьдралаас” гэрэл зураг тэргүүн байр эзэлжээ

Нэг зураг мянган үгнээс хүчтэй гэдэг. Уран бүтээлийн “Цөхөрлөө” нэгдлийн залуус энэ дөрөвдүгээр сарын 22-ноос 4-ний өдрүүдэд ЦӨХӨРЛӨӨ баримтат гэрэл зургийн уралдааныг олон нийтийн дунд  зарлажээ. Иргэдээс “ЦӨХӨРЛӨӨ”  пэйж хуудсанд нийт 54 оролцогчийн 99 гэрэл зураг ирснээс шилдэг таван бүтээлийг мэргэжлийн шүүгчид шалгаруулсан байна. Шүүгчдийн бүрэлдэхүүнд СГЗ, Гамма агентлагийн үүсгэн байгуулагч С.Цацралт, Хүрээлэн төслийн удирдагч, байгалийн гэрэл зурагчин У.Ганбаяр, Хүмүүнлэгийн Ухааны Их сургуулийн Сэтгүүл зүй, медиа технологийн тэнхимийн фото сэтгүүл зүйн багш Д.Оюунбат, мэргэжлийн зурагчин У.Одбаяр болон Цөхөрлөө уран бүтээлийн нэгдлийн баг хамт олон ажиллажээ.

Өнөөгийн Монголын нийгмийн үнэн төрхийг гэрэл зургаар харуулсан бүтээлүүдээс  М.Бат-Эрдэнийн “Архинаас биш амьдралаас” зураг тэргүүн байр, Б.Заяажаргалын “Амьдрахаас ч цөхөрлөө” фото зураг дэд байр, Б.Төрбатын “Орчин цагийн нүүдэлчид” фото зураг гуравдугаар байр эзэлжээ. Харин тусгай байрыг оролцогч Э.Буянзаяагийн “Хөгшин ба залуу” Б.Төрбат “Цэцэрлэгт хүрэх зам”  бүтээлээрээ авсан байна.

Иргэдийн өдөр тутмын амьдралд тулгарч буй асуудлыг харуулах зорилготой энэ үзэсгэлэнд мэргэжлийн фото зурагчид бус, жирийн иргэд, зургийн аппарат, гар утастай хэн боловч оролцох бололцоотой байснаараа  бусдад  илүү өргөн  боломж олгосон гэж “Цөхөрлөө” уран бүтээлийн нэгдлийнхэн онцолж байлаа. Дөрөвдүгээр сарын 7-ны өдөр шилдэг 30 бүтээлийг “Corporate Convention center”-ийн үзэсгэлэнийн танхимд дэлгэсэн байна.

Цөхөрлөө гэрэл зургийн үзэсгэлэнгийн онцлох бүтээлүүдээс хүргэж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2024-04-07 59.153.115.222

"Орчин цагийн нүүдэлчид", Тоглох байтугай суух ч газаргүй", "Жинхэнэ хулгайч хэн бэ?", "Бидний мэдэхгүй ертөнц",
"Нүдээ аниад сайхан амьдралыг төсөөлсөн юм", "Төсөөлөл хэзээ бодит болох вэ?" зургууд бодит байдлыг түлхүү үзүүлжээ.
Уран бүтээлчдэд амжилт хүсэе.

Avatar

зочин 2024-04-07 59.153.115.222

Тайлбар шаардлагагүй ийм уран зургийн уралдаан зарлаж, олон нийтэд толилуулсан байгууллага, хувь уран бүтээлчдэд амжилт хүсэе.
Ийм арга хэмжээ олон хуудас тайлан, мэдээ, албан тушаалтнуудын хэлдэг үгнээс илүү ойлгомжтой, сургамжтай, хүртээмжтэй, ач холбогдолтой. Цаашид ийм уралдааныг тогтмолжуулж, шалгарсан зургуудыг үзэсгэлэн төдийгүй ийм байдлаар ч гэсэн иргэддээ үзүүлж байх нь Монголоо хөгжүүлэхэд нэмэр болно.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж