Ногдол ашгийн тараалтаар махны үнэ 1000-2000 төгрөгөөр өсөв

Хуучирсан мэдээ: 2024.04.07-нд нийтлэгдсэн

Ногдол ашгийн тараалтаар махны үнэ 1000-2000 төгрөгөөр өсөв

Ногдол ашгийн тараалтаар махны үнэ 1000-2000 төгрөгөөр өсөв

Өнгөрч буй долоо хоногт 1072 хувьцааны ногдол ашгийг тарааж, үүний үр дүнд эдийн засгийн эргэлт сайжирсан. Худалдаа эрхлэгчид ч бэлэн мөнгөний тараалт, цалин тэтгэврийн  нэмэгдлийг овжноор ашиглаж барааныхаа үнийг нэмэх нь их. Энэ удаа ч мөн өргөн хэрэглээний хүнс барааны үнэд өөрчлөлт оржээ. Ингэхдээ махны үнэ хамгийн ихээр нэмэгдсэн байна.

Тодруулбал энэ долоо хоногт махны үнэ килограмм тутамдаа 1000-2000 төгрөгөөр нэмэгджээ.

Орон нутагт зудын нөхцөл хүнд байгаа учир махны эргэлт муудаж, үүнийг дагаад үнэ өссөн болохыг худалдаа эрхлэгчид мэдээлсэн. Харин иргэдийн зүгээс үнэ нэмэх далим гэж харж байгаагаа хэлсэн юм.

"Малчны лавлах-109" мэдээллийн төвийн мэдээгээр 2024 оны дөрөвдүгээр сарын 5-ны байдлаар махны жижиглэнгийн үнэ өсчээ. Махны үнэ ханш өнгөрсөн сард тогтворжиж байсан ч зудтай холбоотойгоор үнэ нь өссөөр байгааг иргэд хэлж буй юм. Хэдийгээр нөөцийн мах гарч Засгийн газраас махны үнийг тогтвортой байлгахад анхаарна гэдгийг мэдэгдсэн ч одоогоор зах, худалдааны төвүүдэд махны үнэ өссөн хэвээр байна. Тухайлбал, үхрийн цул мах килограмм нь 15500-16500 төгрөг, хонь болон ямааны мах 9000-13500 төгрөгийн ханштай байгаа аж. Энэ бол бөөний төвүүдийн махны үнийн статистик. Харин жижиглэнгийн худалдаа болон, хүнсний сүлжээ дэлгүүрүүдэд махны үнэ үүнээс 1000-3000 төгрөгөөр илүү худалдаалж буй.

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөөх газраас махны үнэ тогтвортой байгаа бөгөөд хяналт шалгалтыг тогтмол хийж байгаа тухай мэдээлсэн. Гэвч бодит байдал дээр махны үнэ нэмэгдэж буйд иргэд бухимдаж байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
25
БурууБуруу
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж