Сэлбэ голын усны түвшин нэмэгдэж, ус далан давсан талаарх мэдээлэл цахим хуудаст гарсан. Бороо, цас ороогүй байхад ийм эрсдэлтэй нөхцөл байдал үүсч байгаа нь иргэдийг айдаст автуулж байна. Учир нь өнгөрсөн зун Сэлбэ үерлэж ойролцоох орон сууцны хотхонуудын айл өрх, үйл ажиллагаа эрхэлж байсан олон аж ахуй нэгж хохирсон.
Энэ жил мөн өнгөрсөн зунтай адил үерийн эрсдэл их байгааг нийслэлээс анхааруулсан.
Урьд шөнийн тухайд Сэлбэ далан давж үерлэсэн бөгөөд ямар нэгэн хохирол учраагүй байна. Тус дуудлагын дагуу Геодизи усны барилга, байгууламжийн газар ажилласан бөгөөд далан давсан усыг помпоор соруулжээ.
Тодруулбал, Геодези, усны барилга, байгууламжийн газар нь өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 6-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Баянмонголын нүхэн гарцанд тогтсон 1600 шоо метр усыг помпоор соруулсан байна. Мөн Баянзүрх дүүрийн 43 дугаар хороо, Сэлбэ голын зүүн хэсгийн үерийн хамгаалалтын далангийн хамгаалалтын зурваст орсон хорооллуудын гадна зогсоол усанд автсан дуудлагаар очиход голын усны түвшин бууж хэвийн байдалтай болсон гэлээ.
зочин 2024-04-07 202.21.119.242
Энэ байгууллага" Геодези" гэдэг үгийн нэрнээсээ авах хэрэгтэй.
Баяр 2024-04-07 66.181.176.160
Сэлбийн далангаа дахиж сэргээн засварлаад. Голынхоо 2 талын далангаар хойшоо 7 буудал Дамбадаржаа оруулсан. Замаа тавиач ээ. Тэгэх юм бол 100 айл 32 7 буудал гээд нөгөө талаараа Дарьэхийн зам. Ачаалал нь 50 50% буурна даа. Хотод замаа тавихгүй. Хаа байсан Лүнгийн зам янзална гээд солиорцгоогоод байх юм. Лүнгийн замаар хэдэн хүн зорчих вэ? 100 айл 32 7 буудлын Дарьэхийн замаар өдөрт хэдэн машин зорчиж байна. Хэдэн хүн зорчиж байна. Хэрэгтэй газар хөрөнгө оруулалтаа тавихгүй юм аа.
Нэргүй 2024-04-07 68.206.8.181
Bossuudiin sudlana business bgaan blgui dee
Нэргүй 2024-04-07 68.206.8.181
*bossuudiin zuslan
з 2024-04-07 202.9.46.249
Сэлбийн далан засна гэсэн яасан бэ Дараагийн үер боллоо.