
Өдгөө 34 настай Milla нөхөр Paul W. S. Anderson-той 2009 оны наймдугаар сард гэрэлсэн ба Ever Gabo хэмээх бяцхан охин өргөж авсан юм.
“Охин маань удахгүй хоёр нас хүрнэ. Би хүүхдүүдээ насны хол зөрүүтэй байлгахгүй гэж бодож байгаа. Тиймээс энэ жилдээ багтаж хүүхэд төрүүлэхээр төлөвлөөд байна. Бурхны авралаар энэхүү хүсэл маань биелвэл хүүхдээ асраад гэртээ ихэнх цагаа өнгөрүүлдэг жирийн амьдралд орно.
Нэг л мэдэхэд хүүхдүүд маань сургуульд орж, би маш завгүй ээж болно. Энэ бүхнийг мөрөөдөх үнэхээр сайхан байдаг. Магадгүй би хувийн амьдралаас гадуурх бусад бүх мөрөөдөлдөө хүрч чадсан байх. Тйим болохоор одоо амар тайван гэр бүлийн амьдралын тухай их мөрөөддөг болоод байгаа” хэмээн ярьжээ.
Н.Наран