ЦЕГ: Цагдаад зодуулсан гэж иргэн худал мэдээлэл өгсөн

ЦЕГ: Цагдаад зодуулсан гэж иргэн худал мэдээлэл өгсөн

ЦЕГ: Цагдаад зодуулсан гэж иргэн худал мэдээлэл өгсөн

Цагдаад зодуулж, сүрдүүлэгт өртсөн гэх иргэн цахим хуудаст мэдээлэл нийтэлсэн. Хэрэг өнгөрсөн амралтын өдрийн Бямба гаригт (2024.04.06) болсон байна.

Хохирогчийн өгч байгаа мэдээллээр, Бямба гаригийн 17:30-22:00 цаг хүртэл процесс болсон. Хүүхэдтэй маань тоглоомын талбай дээр муудалцсан 14-15 насны хүүхдүүд маргааныг эхлүүлсэн. Түүнээс болж үл таних этгээдүүд хашаанд байсан машины минь цонхыг хагалж, цагдаад дуудлага мэдээлэл өгсөн. Бүрэлдэхүүн ирж, хэлтэс дээр очиж гомдол гаргаарай гэсэн. Үүний дагуу цагдаагийн хэлтэс ороод цагдаад зодуулсан.

Хэлтэс орж, жижүүртэй уулзах хооронд үл таних хэдэн залуу дагаж орж ирсэн. Нэг нь гэтэл үгийн зөрүүгүй боомилж, "Би цагдаа байна. Чамайг ална" гэхчилэн айлган сүрдүүлсэн.

Улмаар коридороор чирж, камергүй булан хэсэгт очиж биед минь халдаж, цохиж авсан. Удаа ч үгүй миний машины цонхыг хагалсан зарим хүн хамт орж ирж, алаад хаячихъя гэхчилэн биед минь халдсан. Жижүүртэйгээ нийлээд 2-3 цагдаа байсан. Буруу хүнээрээ оролдлоо гэхчилэн хараал хэлж, биед минь халдсан учир би маш их гомдолтой байна гэсэн юм.

ХЭРГИЙГ БҮРТГЭЖ, ШАЛГАЛТЫГ ЭХЛҮҮЛСЭН

Энэ талаар Цагдаагийн ерөнхий газраас тодрууллаа. 

ЦЕГ-аас "Олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн мэдээллийг бүртгэж авсан. Мөн зодуулсан гэх иргэний гомдлын дагуу хэрэг бүртгэл үүсгэсэн.

Цагдаа иргэнийг зодсон гэх хэргийг шалгахад цагдаагийн энгэрийн камерын бичлэг болон бусад баримтаар худал болох нь тогтоогдсон.

Тухайн зодуулсан гэх мэдээллийг хэвлэлд өгсөн иргэнтэй хамааралтай хоёр хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна. Өсвөр насны хүүхдүүдийг зодсон гэх хэрэг. Нөгөө нь цагдаад зодуулсан гэх асуудал. Цагдаад зодуулсан эсэхийг энгэрийн камерын бичлэг бусад баримтаар баталгаажуулахад тус мэдээлэл худал болох нь тогтоогдсон.

Харин ч зодуулсан гэх иргэн өөрөө алба хаагчийн биед халдсан гэх мэдээллийг өглөө.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
БурууБуруу
3
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

20 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Цагдаагын халдлагаас гэр бүлээ, хөрөнгөө хэрхэн яаж хамгаалах вэ 2024-04-08 103.168.34.41

Цагдаа байгууллага дээрхи камеруудаа хаана байдгыг сайн мэднэ, хаана яаж зодохоо хэнээр ч заалгахгүй. Иргэний эрхэнд халдсан, зодсон, хүчиндсэн цагдаагаа цагдаа нь шалгахдаа "гэм буруугүй" гэдгийг нь яаж тогтоохоо хэнээр ч заалгахгүйгээ мэднэ. Иргэд эрх чөлөө, биеэ, гэр бүлээ, хөрөнгөө цагдаагаас яаж хамгаалахаа нээлттэй хэлэлцэж, өргөн олон нийтийн хэлэлцүүлэг хийе.

Avatar

Diaz. LIAZ. LIAZ 2024-04-08 158.59.146.30

biggie huddle aaaassssshhhhhh. ta nar irgedee gutgej baina, tanaihan zoddog shd, namaig oyutan baihad tsagdaa negjeed, karmaand baisan belgevch harchihaad, eniigeer chin chamois uuriig chin huchondene gje baij bilde, tiim humuus l tanaid ajilladag, avtobusnii bilet shalgadag baih ued tanaihan shalgaltiin avtobus dotor suuchihaad dandaa hun zoddog baisan shd

Avatar

Нэргүй 2024-04-08 122.201.23.83

Цагдаа нар хаана аль буланд зодохоо мэднэ ээ.

Avatar

жандарм 2024-04-08 66.181.178.128

жандармууд хүүхэд хүчиндэнэ, дандаа өөрсдийгөө өмөөрнө, энэ нофшнуудыг хуйгаар нь солих хэрэгтэй

Avatar

Зочин 2024-04-08 202.126.91.243

Худал мэдээллийг нягтлалгүй тарааж нийгэмд бухимдал Сэтггүлч нэр зүүсэн сэгсгэр юмнуудад арга хэмжээ авч байгаач

Avatar

Нэргүй 2024-04-08 202.9.40.58

Цагдаа муулаад бгаа улс чинь энэ мэтчилэн гэмт хэрэгтэн зөрчил гаргагч нар л бгаа шүү дээ энэ бүхнийг нь боловсрол нимгэн хэдэн сэтгүүлч нар нь од болох гэж хамаагүй юм шүүрч аваад нийтлээд бдг хэвлэл мэдээлэлд дүн шинжилгээ хийх чадвартай боловсролтой хэдэн сэтгүүлчтэй болоагүй бол эрх чөлөө ярьсан сэтгүүлчдээс болж нийгэм их эвдэрч бна

Avatar

Нэргүй 2024-04-08 202.126.92.98

яс юм нь дээрээ айлын хүүхэд зодчхоод сандарч яваа нөхөр байна лээ дээ…

Avatar

Нэргүй 2024-04-08 103.212.116.167

Ингээд замхарна зодоогүй юм бол яах уулзий тохир ий гээд явуулахгүй байсан юм. Цагдаагийн нэр хүнд унаад эхлэнгүүт гүтгэлэг ээ явуулж нэр хүндээ аврах гэсэн байхдаа

Avatar

Нэргүй 2024-04-08 66.181.180.174

Цагдаад унах нэр хүнд байхгүй, эрийн муу цагдаа гэдэг ш дээ !

Avatar

Нэргүй 2024-04-08 66.181.180.174

Монгол Улс ийм цагдаатай бөйснаас ЦАГДААГҮЙ улс бол сон нь дээр юм бишүү ? Хамаатны залуу дүү маань зүгээр хөөрхөн ааштай л хүүхэд байсан юм, цагдаад ажилд ороо д 1 жил гаруй болсон чинь ааш үан нь эвдрээд,ойр хавийн ах дүүсээ хүртэл элдвээр хэлж загниад, гар хүрэх янзтай ч болоод явчихымаа, ямар зовлонтой юм бэ ?!
Цагдаа нар дандаа бүлэглэнэ шүү, охин хүчиндсэн ч бүл гээрээ, хүн зодсон ч бүлгээрээ ! Ямар сайнлаа л "Монголд түгжрээгүй зам ганцхан бэлгийн зам, тэндээр нь цагдаа нар өөрсдөө

Avatar

Нэргүй 2024-04-08 66.181.180.174

түгжрээстэй гэж онигоо шиг яриа гарахав дээ ! Ийм цагдаатай байж дээрэлхүүлж доромжлуулж байснаас огт цагдаагүй болоод өөрөө өөрсдийхөө аюулгүй байдлыг хар иуцаад, хэв журмаа сахиад явж үзвэл яасым бэ ?!

Avatar

Нэргүй 2024-04-08 202.126.92.98

удахгүй хүсэлт чинь биелэнэ ээ, төр ч үгүй, цагдаа ч үгүй, багш ч үгүй, эмч ч үгүй болно доо…

Avatar

Нэргүй 2024-04-08 59.153.113.92

ene gomdol gargasan zaluu huuhdee omoorch ooroo huniig hel amaar doromjilj ehluulsen gesen

Avatar

Нэргүй 2024-04-08 66.181.191.63

таныг хүнтэй маргалдаа гээд цагдаа ирэд зодуул ямар уу зүгээр үү.хууль сахиулах болхоос өөрсөдөө хууль зөрчөж болохгүй.бас бүлэглэн

Avatar

Нэргүй 2024-04-08 59.153.113.92

chi tsagdaa zodsoniigni harsan ymuu harsan ym shig l shaahiin

Avatar

Нэргүй 2024-04-08 66.181.191.63

эхлээд жоохон соёлж цагдаагийн гэр бүлээл гэж хэлий дэ.хүн зодсон цагдаа таны хүү дүү нөхөр найз байж болно.та ийм бүдүүлэг байхад таны цагдаа ойлномжтой уиздээ ОРКОО

Avatar

Бодит байдал 2024-04-08 103.168.34.151

ДХИС Монгол Улсад дээд боловсролтой боловсон хүчин бэлтгэн гаргаж өгч чадаж байгаад эргэлзэж байна. Өнөөдөр цагдаагын офицерүүд авлигалд автагдахдаа N1, харьцааны соёл тааруу, ямар нэг нөхцөлд биеэ авч гарах сэтгэл зүй хангалтгүй, гадны нөлөөлөлд автагдах нь хялбар байгаа нь илт. Томоохон луйвар, залилан, бусдыг дарамтлах, хүн амины гэх хэргүүдийг цагдаад ажиллаж байсан этгээдүүд үйлддэг нь ёс мэт болсон. Иргэд доромжилж, зодож болдог мишок биш, дарга пялдагдаж, долоож бдог субъект биш.

Avatar

Нэргүй 2024-04-08 202.55.188.93

ёр нь цагдаагийн байгуулгын ажилчдыг сэтэгц болон оюун ухааны сэтэгцийн маш нарын сайн шинжилж сэтэгл судлалын бурэн тёстээр узэхгуй бол маш их эруул бус улсууд ба харьцаж бга байдал гөргаж бга авир энэ тэр нь бараг гэмт хэргийн зохион байгуулттай булэг мэт нөгөө талаасаа сэтэгцийн өвчинтэй эруул бус улсуудын цуглуулсан том сэтэгцийн эмнлэг аятай болсон ба

Avatar

Нэргүй 2024-04-08 66.181.191.63

мөрдөс зүүсэн авилгалч хурандаа нараа мөрдөс зүүсэн зандалчдаа анхаарач ээ.

Avatar

Нэргүй 2024-04-08 66.181.180.174

Салхитын мөнгөний ордыг хоёр хятад булаацалдаад сүйд болоход чинь Цагдаагийн дарга асан генерал оройлон оро лцсон юм гэсэн ш дээ ! Түүнийг таг дараад өнгөрөө биз дээ !

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж