МУГТ Э.Цэндбаатар олимпийн эрхийн тэмцээнд оролцохын төлөө тулалдана

МУГТ Э.Цэндбаатар олимпийн эрхийн тэмцээнд оролцохын төлөө тулалдана

МУГТ Э.Цэндбаатар олимпийн эрхийн тэмцээнд оролцохын төлөө тулалдана
Тайланд улсын Бангкок хотноо 2024 оны тавдугаар сарын 21-нээс зургадугаар сарын 3-ны өдрүүдэд зохион байгуулагдах "Парис 2024" олимпийн наадмын эрх олгох тэмцээнд Монгол Улсыг төлөөлөх тамирчдыг сонгон шалгаруулах тэмцээн өчигдөр /2024.04.06/ Их тамир Олимп цогцолборт болжээ.
Энэ тэмцээнд оролцохоор ирсэн МУГТ Э.Цэндбаатар ялалт байгуулж, олимпийн эрхийн тэмцээнд оролцох эрхээ авсан байна.
Тэрбээр "Дутуугаа гүйцээж, олимпод оролцож, аварга болмоор байна. Надад олимпийн медалиас бусад нь бүгд байна. 2024 оны "Парис 2024″ олимпийн наадамд оролцох хүсэлтэй байна" гэдгээ илэрхийлж ярилцлага өгсөн. Тэгвэл эхний шат болох сорилго тэмцээндээ ялалт байгуулсан тэрбээр олимпийн наадамд оролцох эрхтэй болох тулаанаа өнөөдөр хийх юм байна.
Энэ тэмцээндээ орсны дараа тэрбээр удахгүй АНУ руу буцах аж.
Э.Цэндбаатар өнгөрсөн гуравдугаар сарын 18-нд Олимпийн эрхийн сорилд оролцох хүсэлтгээ гаргасан юм. Тодруулбал, Монголын боксын холбооны ерөнхийлөгч В.Ганзоригт хүсэлт гаргасан. Хүсэлтэд Э.Цэндбаатар өнгөрсөн хугацаанд удаа дараа сахилгын шийтгэл хүлээж боксын холбооны итгэлийг алдсан бүх үйлдэлдээ харамсч уучлалт гуйсан юм. Тиймээс энэ удаа дахин уужуу сэтгэлээр хандахыг хүссэн билээ.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-04-07 43.242.242.59

Олимпиос медаль авахад л хөгжөөн дэмжигчид бид баярлах болно. Заавал алт байх албагүй. Одоо үг хэлээ хянаж буйр суурьтай байгаарай. Бас зодолдох арга барилдаа дүгнэлт хийж өрсөлдөгч нараа сайн судалж олимпод ороорой. Амжилт хүсье

Avatar

Ха ха ха 2024-04-07 139.5.218.33

энэ newsийнхэн чинь мэдээ зэдээгээ нягталдаггүй нөгөө сэтгшүл зүй гээд л аймаар аймаар юм яриад байдаг 10 уилийн хүүхдээ дор юм хийх ийм мэдээллийн сайт байснаас байгаагүй нь дээр үүнээс хойш ньюсын мэдээллийг лав уншиж байхгүй

Avatar

Нэргүй 2024-04-07 202.9.46.74

Болждээ

Avatar

зочин 2024-04-07 103.212.116.225

Энэ сэтгүүлчид олимпийн эрхийн талаар А үсэг ч алга.

Avatar

Нэргүй 2024-04-07 202.126.89.252

юу ч ойлгосонгүй….

Avatar

Эгэл 2024-04-07 66.181.181.171

согтуу хүний мэдээлэл-эрхээ авсан ч юм шиг бас авах гээд байгаа ч юм шиг .Ундармаа уусан үэдээ мэдээ битгий бичиж бай

Avatar

Зочин 2024-04-07 103.212.117.42

Олимпын эрхээ авчихсан ч юм шиг эсвэл олимпд оролцох эрхийн төлөөх тулаанаа өнөөдөр хийх ч юм шиг тэгсэн мөртлөө уг тэмцээн нь 5-р сард Тайландад ч болох юм шиг галзуу хүний тэмдэглэл шиг л юм бичих юм даа.

Avatar

Нэргүй 2024-04-07 192.82.65.183

АМЖИЛТ ХҮСЬЕ ЭЭ. ЦЭНДБААТАР ДҮҮ.

Avatar

Зочин 2024-04-07 202.126.90.245

энэ спортын төлөө сэтгэл ур чадвараараа энэ сагаад шалдаг гүйсэн бандиас илүү хүн олдохгүй юу попрохгүйгээр ур чадвараар нь дүгнээрэй олонд танигдсан аар биш

Avatar

Баярцогт 2024-04-07 47.248.230.15

муусайн хурган дарга нарын хошного долоохгүй бол сагасанд тооцдог юм уу? Дарга царайлсан дээд хүмүүс, мөнгөтэй Сү.Батболдын хүүгийн хошного долоогч хурган дарга нар шүү дээ!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж