МУГТ Э.Цэндбаатар олимпийн эрхийн тэмцээнд оролцохын төлөө тулалдана

Хуучирсан мэдээ: 2024.04.07-нд нийтлэгдсэн

МУГТ Э.Цэндбаатар олимпийн эрхийн тэмцээнд оролцохын төлөө тулалдана

МУГТ Э.Цэндбаатар олимпийн эрхийн тэмцээнд оролцохын төлөө тулалдана
Тайланд улсын Бангкок хотноо 2024 оны тавдугаар сарын 21-нээс зургадугаар сарын 3-ны өдрүүдэд зохион байгуулагдах "Парис 2024" олимпийн наадмын эрх олгох тэмцээнд Монгол Улсыг төлөөлөх тамирчдыг сонгон шалгаруулах тэмцээн өчигдөр /2024.04.06/ Их тамир Олимп цогцолборт болжээ.
Энэ тэмцээнд оролцохоор ирсэн МУГТ Э.Цэндбаатар ялалт байгуулж, олимпийн эрхийн тэмцээнд оролцох эрхээ авсан байна.
Тэрбээр "Дутуугаа гүйцээж, олимпод оролцож, аварга болмоор байна. Надад олимпийн медалиас бусад нь бүгд байна. 2024 оны "Парис 2024″ олимпийн наадамд оролцох хүсэлтэй байна" гэдгээ илэрхийлж ярилцлага өгсөн. Тэгвэл эхний шат болох сорилго тэмцээндээ ялалт байгуулсан тэрбээр олимпийн наадамд оролцох эрхтэй болох тулаанаа өнөөдөр хийх юм байна.
Энэ тэмцээндээ орсны дараа тэрбээр удахгүй АНУ руу буцах аж.
Э.Цэндбаатар өнгөрсөн гуравдугаар сарын 18-нд Олимпийн эрхийн сорилд оролцох хүсэлтгээ гаргасан юм. Тодруулбал, Монголын боксын холбооны ерөнхийлөгч В.Ганзоригт хүсэлт гаргасан. Хүсэлтэд Э.Цэндбаатар өнгөрсөн хугацаанд удаа дараа сахилгын шийтгэл хүлээж боксын холбооны итгэлийг алдсан бүх үйлдэлдээ харамсч уучлалт гуйсан юм. Тиймээс энэ удаа дахин уужуу сэтгэлээр хандахыг хүссэн билээ.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж