"Эрдэнэс тавантолгой" ХК 1072 хувьцааны ногдол ашгаа энэ долоо хоногт болон өмнөх удаад авч чадаагүй иргэд хүсэлт гаргах боломжтой. Тухайлбал, хувьцаатай ч ногдол ашгаа авч чадаагүй иргэд төвлөрсөн хадгаламжийн төвд хүсэлт гаргаж, мэдээллээ шалгуулах боломжтой байна. Учир нь төвлөрсөн хадгаламжийн төвд бүх үнэт цаас болон брокер дилерийн хаяг, байршил, утас байдаг бөгөөд 1072 хувьцааны өмнөх ногдол ашгаа аваагүй иргэд лавлаж, тодруулах боломжтой гэсэн юм.
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл 2024 оны хоёрдугаар сарын 16-нд хуралдаж компанийн 2023 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 285 мянган төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэсэн.
Компанид онцгой дэглэм тогтоож, олборлолт, борлуулалт, тээвэрлэлтийг оновчтой зохион байгуулснаар үйл ажиллагаа эрс сайжирч, 2023 оны урьдчилсан гүйцэтгэлээр 3.2 их наяд орчим төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж, ногдол ашиг тараах боломж бүрдсэн гэж хэлж болно.
Ногдол ашгийн шилжүүлгийг Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвөөс шилжүүлдэг учраас броркерын байгууллагаас ногдол ашиг хэзээ шилжүүлэгдэх талаар тодорхой мэдээлэл өгөх боломжгүй байдаг аж.
Холбоотой мэдээ