Украинд Оросын пуужингийн цохилтод 8 хүн амиа алдаж, 12 хүн шархаджээ

Украинд Оросын пуужингийн цохилтод 8 хүн амиа алдаж, 12 хүн шархаджээ

Украинд Оросын пуужингийн цохилтод 8 хүн амиа алдаж, 12 хүн шархаджээ

ОХУ Украины нутаг дэвсгэрт пуужингийн цохилт өгсний улмаас найман хүн амиа алдаж, 12 хүн шархадсан гэж албаны хүмүүс мэдэгдэв. Харьков мужийн амбан захирагч Олех Сыниехубовын хэлснээр,  Харьков хот руу шөнөжин пуужин харваж, зургаан хүн амиа алдаж, 11 хүн шархадсан байна. Халдлагад орон сууцны барилгууд, шатахуун түгээх станц, цэцэрлэг, кафе, дэлгүүр, машинууд өртжээ.Харьковт Бямба гаригийн үдээс хойш болсон хоёрдох пуужингийн цохилтын улмаас өөр нэг хүн амиа алдаж, нэг хүн шархадсан гэж Харьков хотын дарга Ихор Терехов мэдэгдэв. Одесса мужийн амбан захирагч Олех Кипер дахин пуужингийн цохилтонд өртөж, нэг энгийн иргэн амь үрэгдсэн гэв.  ОХУ-ын Агаарын цэргийн хүчний командлагч мэдэгдсэнээр, нэг шөнийн дотор Орос  Иранд үйлдвэрлэсэн 32 Шахед нисгэгчгүй онгоц, зургаан пуужинг Украин руу харвасан байна. Украины агаарын довтолгооноос хамгаалах хүчин гурван далавчит пуужин, 28 нисгэгчгүй онгоцыг устгасан гэж дэслэгч генерал Микола Олещук мэдэгдэв. "Оросын  тал Украинчуудыг айлган сүрдүүлж, Харьков болон бусад тайван хот руу дайрсаар байна" гэж тэрбээр мэдэгджээ.

Украины мэдэгдсэн халдлага нь  тус улсын  хуягт машин, тээврийн хэрэгсэл, нисгэгчгүй онгоц үйлдвэрлэж засварлаж байсан цэргийн аж ахуйн нэгжүүд, мөн "цэргийн нисэх онгоцны буудлууд" , "гадаадын хөлсний цэргүүд" байрлаж байсан газруудыг онилсон гэж ОХУ-ын БХЯ мэдэгдэв.Мөн  товлосон бүх зорилтыг биелүүлсэн гэж яам мэдэгджээ.

Эх сурвалж: AP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Zocnin 2024-04-07 209.89.240.99

Dain gej aimshig yumaa tsl zaluuhan tsewerhen tsagaan huugiin sewleg us ni salhind hiiseed amia aldsan hoorhii huug haraad setgel emtercn blaa Ter huu bol engiin ardiin huu

Avatar

Нэргүй 2024-04-07 66.181.180.174

Манайхны хийрхүү аман фашистуудыг Оросын тал тоож урамшуулдаг шүү юм болов уу даа, хар хүний өмнөөс шар хүн гэж мөнч их унгас алдахым аа !

Avatar

Нэргүй 2024-04-07 109.70.100.3

Чи Оросуудаас мөнгө горьдоо юу? Монголчуудын 99% нь Оросыг дэмждэг болхоор чам шиг барууны мөнгө горьдсон тролл хийх шаардлага байхгүй!

Avatar

Нэргүй 2024-04-07 103.57.94.247

хөл бөмбөгийн тэмцээн болоод байгаа юмуу, юун фен мен болоод явчив

Avatar

Нэргүй 2024-04-07 59.153.86.85

Хуцна бээз үмхий иваныг дэмжих Монгол гэж үгүй болсоон, нохой чи гулагтаа цөлөгдөж 30 жил илжирнээ гайгүй

Avatar

Нэргүй 2024-04-07 59.153.113.92

3200s 28iig 6gaagaas 3iig ustgasan gej bna uchirsan hohirolni 32 puujingiin hohirol bna oron suuts kafe oron suutsnii barilguud machin shatahuun tugeeh stants tsetserleg surguuli emneleg kkkkk

Avatar

Нэргүй 2024-04-07 66.181.176.244

соёлтой байлдаж чаддаггүй юм бхдаа.орос укр 2

Avatar

Нэргүй 2024-04-07 202.126.91.199

Бөгспутин аргаан баржээ,,,,зүгээр л энгийн иргэд алж хядахаас өөр арга нь үгүй болвоо,,,,юун демилитаризаци,,,,юун денаципикаци,,,,юун 3 хоногын цэргийн тусгай ажилгаа,,,,унгас алдсан хогын л,,,л,,,р,,,,

Avatar

Бодит байдал 2024-04-07 103.168.34.151

Пуужин, дроны цохилтод өртөж үхсэн, шархадсан гадаадын хөлснийхөн, НАТО ын офицерүүд, мэргэжилтнүүд, тусгай албадын ажилтнууд, Укрын ЗХ ний албан хаагчид хохирогчдын тоонд ордоггүй, оруулдаггүй юм байна.

Avatar

Зочин 2024-04-07 66.181.178.185

Орос 144 энгийн иргэнээ хохолуудад нухуулчихаад хариу арга хэмжээ авахгүй байгаа юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж