Украинд Оросын пуужингийн цохилтод 8 хүн амиа алдаж, 12 хүн шархаджээ

Хуучирсан мэдээ: 2024.04.07-нд нийтлэгдсэн

Украинд Оросын пуужингийн цохилтод 8 хүн амиа алдаж, 12 хүн шархаджээ

Украинд Оросын пуужингийн цохилтод 8 хүн амиа алдаж, 12 хүн шархаджээ

ОХУ Украины нутаг дэвсгэрт пуужингийн цохилт өгсний улмаас найман хүн амиа алдаж, 12 хүн шархадсан гэж албаны хүмүүс мэдэгдэв. Харьков мужийн амбан захирагч Олех Сыниехубовын хэлснээр,  Харьков хот руу шөнөжин пуужин харваж, зургаан хүн амиа алдаж, 11 хүн шархадсан байна. Халдлагад орон сууцны барилгууд, шатахуун түгээх станц, цэцэрлэг, кафе, дэлгүүр, машинууд өртжээ.Харьковт Бямба гаригийн үдээс хойш болсон хоёрдох пуужингийн цохилтын улмаас өөр нэг хүн амиа алдаж, нэг хүн шархадсан гэж Харьков хотын дарга Ихор Терехов мэдэгдэв. Одесса мужийн амбан захирагч Олех Кипер дахин пуужингийн цохилтонд өртөж, нэг энгийн иргэн амь үрэгдсэн гэв.  ОХУ-ын Агаарын цэргийн хүчний командлагч мэдэгдсэнээр, нэг шөнийн дотор Орос  Иранд үйлдвэрлэсэн 32 Шахед нисгэгчгүй онгоц, зургаан пуужинг Украин руу харвасан байна. Украины агаарын довтолгооноос хамгаалах хүчин гурван далавчит пуужин, 28 нисгэгчгүй онгоцыг устгасан гэж дэслэгч генерал Микола Олещук мэдэгдэв. "Оросын  тал Украинчуудыг айлган сүрдүүлж, Харьков болон бусад тайван хот руу дайрсаар байна" гэж тэрбээр мэдэгджээ.

Украины мэдэгдсэн халдлага нь  тус улсын  хуягт машин, тээврийн хэрэгсэл, нисгэгчгүй онгоц үйлдвэрлэж засварлаж байсан цэргийн аж ахуйн нэгжүүд, мөн "цэргийн нисэх онгоцны буудлууд" , "гадаадын хөлсний цэргүүд" байрлаж байсан газруудыг онилсон гэж ОХУ-ын БХЯ мэдэгдэв.Мөн  товлосон бүх зорилтыг биелүүлсэн гэж яам мэдэгджээ.

Эх сурвалж: AP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж