Тайваньд дөрөвдүгээр сарын 3-нд болсон газар хөдлөлтийн улмаас амиа алдагсдын тоо 13-д хүрсэн бөгөөд аялал жуулчлалын алдартай газар Тароко хавцлын эргэн тойронд эрэн хайх, аврах ажиллагаа Бямба гаригт үргэлжлэв.
Газар хөдлөлтийн голомтын ойролцоо буюу зүүн хэсгийн Хуалиень мужид газар хөдлөлтийн улмаас хавцал дахь чулуулаг нурсан байна. Бороо, чичирхийлэл, хөрсний гулгалт зэрэг эрсдэл аврах ажилд саад болж байгаа тул зургаан хүн сураггүй хэвээр байна.
Машин замаар явах боломжгүй замаас болж гацсан 300 гаруй жуулчдыг нисдэг тэргээр тээвэрлэсэн. Хүчтэй газар хөдлөлтийн улмаас Тайвань даяар 830 барилга эвдэрч, олон хүн орон гэргүй болжээ. Газар хөдлөлтийн улмаас барилгын хана цуурсан тул иргэдийг амьдрахад аюултай гэж аврах баг мэдэгдэв. Мөн засгийн газраас эвдэрсэн барилгыг засахад 20мянга гаруй ам.доллар зарцуулна гэж тооцоолсон байна.
Эх сурвалж: NHK
Холбоотой мэдээ