Тойм: Субботник, 1072-ын ногдол ашигтай "эргэлт" ихтэй 7 хоног

Тойм: Субботник, 1072-ын ногдол ашигтай "эргэлт" ихтэй 7 хоног

Тойм: Субботник, 1072-ын ногдол ашигтай "эргэлт" ихтэй 7 хоног

Их цэвэрлэгээ, эдийн засгийн эргэлттэй өнгөрч буй долоо хоногт болсон онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна. 

Товчоор тоймловол энэ долоо хоногт онцлох, олны анхаарлыг татсан сэдэв их байв. Гэгээлгээс нь дурдвал пара хөнгөн атлетикийн тамирчид Италиас зургаан медальтай ирлээ. Мөн Азийн аварга бүрэлдэхүүн олимпийн эрх авахаар эргэн ирсэн. Үүний хажуугаар нийгмийг цочирдуулсан бараан үйл явдлууд ч болов. Тухайлбал, цагдаа нар нийлж бага насны хүүхэд хүчирхийлсэн нь тогтоогдож, мөрдөн шалгах ажил үргэлжилж байгааг Цагдаагийн ерөнхий газраас мэдээлсэн. Эдийн засгийн хувьд их эргэлттэй байсан бөгөөд 1072 хувьцааны ногдол ашиг энэ эргэлтэд ихээхэн нөлөөлсөн. Мөн энэ сарын 1-нээс төрийн албан хаагчдын цалин нэмэгдэж, тэтгэвэр, тэтгэмжид ч бага болов өөрчлөлт орсон. Бусад мэдээллийг дэлгэрэнгүй танилцуулъя.

БАГА НАСНЫ ХҮҮХДИЙГ ХҮЧИРХИЙЛСЭН ГЭХ ЦАГДААГ 30 ХОНОГ ХОРИХООР ШИЙДВЭРЛЭВ

Бага насны хүүхдийг Сэлэнгэ аймгийн цагдаагийн албаны дөрвөн албан хаагч хүчирхийлсэн байж болзошгүй гэх хэргийг цагдаагийн байгууллага шалгаж эхэлсэн. Дээрх хэрэгт Сэлэнгэ аймгийн прокурорын газар хяналт тавин ажиллаж байгаа бөгөөд эл хэрэгт сэжиглэгдсэн дөрвөн хүнээс нэгийг нь л цугларсан нотлох баримтад үндэслэн яллагдагчаар татжээ.  Тодруулж хэлбэл, гурван хүнийг энэ хэрэгт оролцсон эсэхийг үргэлжлүүлэн шалгаж буй юм байна. Бага насны хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртсөн тухай гомдол цагдаагийн байгууллагад 2024 оны гуравдугаар сарын 21-нд ирсэн аж. Цагдаагийн байгууллага гомдлыг хүлээн авсан өдрөөс эхлээд  прокурорын байгууллага энэ хэрэгт хяналт тавин ажиллаж буй юм байна.Яллагдагчаар татсан этгээдийг 30 хоног цагдан хорих санал гаргаж, шүүхэд мөн хүргүүлсэн. 

Сэлэнгэ аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг /Бага насны хүүхдийг хүчиндэх/ гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татагдсан Э-д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах тухай саналыг Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн байна.
Тус шүүх прокурорын саналыг өнөөдөр /2024.04.05/ хянан хэлэлцээд, яллагдагч Э-д Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

ШШГЕГ-ЫН ДАРГААР ХУРАНДАА Б.НАНДИНБОЛОРЫГ ТОМИЛЖЭЭ

Засгийн газрын энэ долоо хоногийн /2024.04.03/ ээлжит хуралдаанаар ШШГЕГ-ын дарга О.Амарсанааг чөлөөлж, түүний оронд хурандаа Б.Нандинболорыг томилжээ. Тэрбээр Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2022 оны тавдугаар сарын 25-ны өдрийн Б/09 дүгээр тушаалаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Тэргүүн дэд дарга бөгөөд Хорих ял эдлүүлэх албаны даргаар томилогдон ажиллаж байжээ. Эргэн сануулахад, 2022 оны арваннэгдүгээр сарын 2-нд Д.Загджавыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Цагдаагийн Ерөнхий газрын дэд даргаар ажиллаж байсан О.Амарсанааг томилж байв.

ШШГЕГ-ын дарга хурандаа Б.Нандинболорын ажлын туршлага:

  • Хэнтий аймгийн Засаг даргын дэргэдэх цагдаагийн газрын Цагдан хорих байрны хэв журмын тасагт цагдаа,
  • Хэнтий аймгийн засаг даргын дэргэдэх цагдаагийн газарт мөрдөн байцаагч,
  • Чингэлтэй дүүргийн Засаг даргын дэргэдэх цагдаагийн хэлтсийн Мөрдөн байцаах нэгдүгээр тасагт мөрдөн байцаагч,
  • Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст мөрдөн байцаагч,
  • Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-419 дүгээр нээлттэй хорих ангийн дарга,
  • Цагдаагийн ерөнхий газрын Хяналт-шалгалт, дүн шинжилгээ, дотоод аудитын хэлтэст ахлах байцаагч ,
  • Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст ахлах мөрдөгч, ахлах комиссар,
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Хорих ял эдлүүлэх албаны дарга

АЗИЙН АВАРГА БҮРЭЛДЭХҮҮН ОЛИМПИЙН ЭРХ АВАХААР ЭРГЭН ИРЭВ

Парисын олимпийн 3х3 сагсан бөмбөгийн эрх олгох эхний тэмцээн дөрөвдүгээр сарын 12-ны өдрөөс 14-ний өдрүүдэд Хонг Конгт болно. Энэхүү тэмцээнд эрэгтэй, эмэгтэй тус бүр найман улсын шигшээ нийт 16 баг өрсөлдөх бөгөөд Монголын шигшээ багууд багтаж байна.

Тэмцээний чансаагаар хоёрдугаарт бичигдэж буй Монголын эрэгтэй шигшээ багийн бүрэлдэхүүн тодорчээ. Тодруулбал, өнгөрсөн Азийн аваргад багаа манлайлан хүрэл медальд хөтөлсөн А.Ананд дээр нэмэгдэн үндсэн гэж хэлж болохуйц гол тамирчид болох Э.Дөлгөөн, Д.Дэлгэрням, О.Энхбаатар нар багтав. Тамирчдын бэртэл бүрэн эдгэрч, өдгөө Стив Сер, Г.Цэнгүүнбаяр, япон мэргэжилтнүүдийн удирдлага дор Монголдоо бэлтгэлээ базааж байна.

Дээрх дөрвөн тамирчин 2023 оны Азийн аваргад түрүүлсэн түүхтэй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-04-07 122.201.31.70

Байдаг л нэг махан толгой харагдаж байна. Бас нэлээн давилуун гар ч байж магадгүй. Их давраад байвал Халхчууд та нарыг буриад муриад, ойрад мойрадтай чинь арчаад өнгөрнө шүү дээ, мэдэж байгаа биз? Бүр юу ч үгүй болно шүү, хөөе!

Avatar

Нэргүй 2024-04-07 122.201.31.70

За Хэнтийнхэн хүч түрээд эхэлсэн үү? Иймэрхүү аргаар ч хол явахгүй дээ. Харж л байя! Нандин мандин, болор молортойгоо вандан алгадах уу, яарав өөрсдөө л мэдэж дээ.

Avatar

Нэргүй 2024-04-07 188.68.49.235

Юун субботник вэ ямар коммунизм д амьдарч байгаа бишдээ. МАН аа дагаад коммунизм руугаа уруудаад байждээ тэнэг мояанууд.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж