Словакийн ерөнхийлөгчөөр Оросын талыг дэмжигч сонгогдов

Хуучирсан мэдээ: 2024.04.07-нд нийтлэгдсэн

Словакийн ерөнхийлөгчөөр Оросын талыг дэмжигч сонгогдов

Словакийн ерөнхийлөгчөөр Оросын талыг дэмжигч сонгогдов

Словакийн сонгогчид  Бямба гаригт шинэ ерөнхийлөгчөө сонгохоор санал хураалт явуулж, барууны талыг баримтлагч сөрөг хүчний нэр дэвшигч Иван Коркок болон эрх баригч үндсэрхэг зүүний эвслээс нэр дэвшиж буй Питер Пеллегрини нарын аль нэгийг сонгов. Санал хураалт орон нутгийн цагаар 22:00 цагт (GMT 20:00) хаагдсан. Өнгөрсөн сард болсон санал хураалтын эхний шатанд Коркок 42.5 хувийн санал авч ялалт байгуулсан бол Пеллегрини 37 хувийн санал авч хоёрдугаар байрт орсон байна. Тухайн үед аль аль нь хамгийн багадаа 50 хувийн санал авч чадаагүй тул шийдвэрлэх хоёрдугаар тойрогт хоёулаа өрсөлдсөн.

Харин энэ удаагийн сонгуулиар Либерал Зузана Капутовагийн халааг  популист Питер Пеллегрини авах болов.  Пеллегрини 53 хувийн саналаар барууны талыг баримтлагч, дипломатч асан Иван Коркокыг яллаа.

Ерөнхий сайд асан тэрбээр Оросыг дэмжигч Роберт Фикогийн улстөрийн хамсаатан юм.  Фико аравдугаар сард засгийн эрхэнд гарахаас өмнө Словак нь Украины хамгийн найдвартай холбоотнуудын нэг байжээ. Пеллегрини нь Зазуна Капутовагийн оронд очсоноор Украин ЕХ болон НАТО-гийн  дэмжлэгийг бүр мөсөн алдлаа гэж “BBC” мэдээлэв. Фико барууны орнууд Украинд үзүүлэх цэргийн дэмжлэгээ зогсоож, нэн даруй гал зогсоох болон  Москватай энхийн хэлэлцээ хийхийг уриалдаг.  Фико саяхан ерөнхийлөгч Владимир Путиныг "шударга бусаар буруутгасан" гэж өмөөрч, Украиныг НАТО-д элсүүлэх нь дэлхийн гуравдугаар дайны эхлэл болно гэж мэдэгджээ. Пеллегринигийн сонгуулийн кампанит ажил нь Москвад ээлтэй үг хэллэгийг давтаж,  Коркок бол Словакийн цэргүүдийг Украинд байлдахаар илгээдэг дайн дэгдээгч гэж буруутган, ерөнхийлөгчид тохирохгүй гэж мэдэгдэж байжээ.

Питер Пеллигрини болон Иван Коркок нар мэтгэлцээний үеэр

Барууны талыг баримтлагч, нэр дэвшигч 60 настай Коркок 2020-2022 онд Словакийн Гадаад хэргийн сайд, түүнээс өмнө АНУ, Германд Элчин сайдаар ажиллаж байжээ. Тэрбээр мөн тус улсын НАТО болон Европын холбоонд суугаа төлөөлөгч байсан. Коркок Словакийн ЕХ болон НАТО-гийн гишүүнчлэлийг тууштай дэмждэг. Тэрбээр кампанит ажлынхаа хүрээнд  Фико болон түүний эвслийг засгийн газарт гүйцэтгэх албан тушаалд байлгахыг хүсэхгүй байгаагаа тодорхой харуулсан байна. Мөн Фико  барууны эсрэг бодлогын өөрчлөлтийн эсрэг байр сууриа илэрхийлэхэд анхаарлаа төвлөрүүлж байжээ.

Эх сурвалж: BBC ,Aljazeera

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж