Автобусны жолоочийн цалинг өнгөрсөн сараас 3.5 сая төгрөг болгож нэмжээ

Автобусны жолоочийн цалинг өнгөрсөн сараас 3.5 сая төгрөг болгож нэмжээ

Автобусны жолоочийн цалинг өнгөрсөн сараас 3.5 сая төгрөг болгож нэмжээ

Түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд нийслэл нийтийн тээврийн парк шинэчлэлт хийж буй. Энэ хүрээнд өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас эхлэн анх удаа олон тоогоор буюу 600 автобус шинээр худалдан авч, үйлчилгээнд гаргаад байгаа. Гэвч 600 автобусыг үйлчилгээнд гаргахад хүний нөөцийн асуудал тулгамдаж байгаа талаар Нийтийн тээврийн газраас мэдээлсэн. Иймд В, С ангиллын жолооны эрхтэй хүмүүсийг автобусны мэргэшсэн жолоочийн сургалтад үнэгүй хамруулан, жолооч нарын цалинг 3.5 сая төгрөг болгож, хоёр ээлжээр ажиллах нөхцөлийг бүрдүүлэх бодлогыг нийслэлийн удирдлагууд гаргасан юм.

Тэгвэл мэргэшүүлэх сургалтдаа хамрагдаж, хуваарийн дагуу ажиллаж байгаа автобусны жолооч нарын цалинг өнгөрсөн сараас эхлэн 3.5 сая төгрөг болгож нэмжээ.

Нийслэлийн төсвийг өнгөрсөн хоёрдугаар сард тодотгох үеэр автобусны жолоочийн цалинг 3.5 сая төгрөг болгох санхүүжилтийн эх үүсвэрийг шийдвэрлэсэн. Ингэснээр өнгөрсөн сараас эхлэн нийтийн тээврийн хэрэгслийн жолооч нарын цалин нэмэгдэлтэй дүнгээр бодогдож эхэлж.

Автобусны жолоочдын тухайд 04:00-00:00 цаг хүртэл ажилладаг бөгөөд энэ хугацаанд цайны цаг 20-30 минут байдаг байна. Өмнө нь жолооч нар 1.5-2 сая төгрөгийн цалин авч байсан бол өнгөрсөн сараас тэдний цалин нэмэгдсэн дүнгээр бодогдож эхэлжээ. Гэхдээ нөгөө талд үүнийг дагаад үйлчилгээ сайжрах ёстойг иргэд хэлж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
4
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-04-07 66.181.189.156

БИ ЖАНЖИН ГЭСЭН АВТОБУСАНД СУУСАН ЧИНЬ НЭГ ТАМХИ ТАТСАН ЭМЭГТЭЙ ЖОЛООЧ БАЙВУГЗ ТАТУУЛАН ХААЗАЛЖ ГЭНЭТ ТООРОМЗОЛЖ ТОЛГОЙ ТАРХИ ЭРГЭЭД ХӨЛ ГАР МУУТАЙ ХӨГШЧҮҮЛИЙГ САНДАРГАСАН ЖОЛООЧ ТААРЛАА ЭНЭ ЖОЛООЧ ХЭРЭГГҮЙ САНАГДЛАА МАШИНЫ РҮЛ ДЭЭР СУУЖ ҮЗЭЭГҮЙ Ч БАЙЖ БОЛОХ ЮМ

Avatar

Нэргүй 2024-04-07 202.126.90.139

ediin zasgiin yamar undesleleer nemev.

Avatar

Хомсдол 2024-04-07 66.181.182.53

Пүрүүсчин хүүхдүүд их орсон байнал ээ шүү. Осол эндэгдэл аюулиай гэдгийг сануулж зөрчил гаргавал шууд зайлуулвал олон хүний аминд өлзийтэй

Avatar

zochin 2024-04-07 66.181.178.29

Шинэ ирсэн хар автобусанд сууж үзлээ. Жолооч нь ийм туршлагагүй юм уу аль автобус нь ийм хатуу юмуу, угз угз татаад тархи тогой хөдөлгөхтшахам, дотор муухайраад буув. Харзанаж байхад манай зорчигч нар төлбөрийн картаа авдаггүй,цэнэглэдэггүй юм бна, таван хүн орж ирэхэд нэг хүн "баярлалаа", нэг хүн "ахмад настан",гурван хүн жолоочид мөнгө өгч байх юм.Жолооч нарыг харлуулахаасаа өмнө зорчигчид өөрсдөө буруутай.

Avatar

Нэргүй 2024-04-07 202.9.46.238

Зев

Avatar

Нэргүй 2024-04-07 66.181.178.241

эмч багш эрдэмтэн нь жолоочоос доор цалин авдаг улс

Avatar

Нэргүй 2024-04-07 103.57.94.238

Одоо эмч, багшийн цалинг нэмэхээс. жолоочоос дор л байв эж.

Avatar

Гэрэл 2024-04-07 66.181.160.16

Жолооч нарын цалинг нэмсэн нь. Сайн

Avatar

Гэрэл 2024-04-07 66.181.160.16

Автобусны жолооч нарын цалин нэмсэн

Avatar

Нэргүй 2024-04-07 202.21.107.22

Тамхи татах нь даанч муухай даа. Тэр олон хүнийг хордуулж байгаагаа юу гэж боддог байна аа

Avatar

Нэргүй 2024-04-07 66.181.189.148

шунахай новшнууд бэлэн мөнгө аваад л бна лээ ш дээ. Бас нийгэмшээгүй оркууд болохоороо байнга хөгжим орилуулна. Нийтийн тээвэрт битгий хөгжим суурилуулж өгөөд байгаач

Avatar

АН пиар 2024-04-07 66.181.182.53

Толгой тооллоо гээд чи уурлаад байсан биздээ

Avatar

Нэргүй 2024-04-07 5.64.145.39

цалингаа голоод буудал дээр зөв зогсохгүй , байнга гэрлэн дохиогоо анивчуулан хаашаа эргэх гээд байгаа нь мэдэгдэхгүй шахаж , нэгдүгээр эгнээг чөлөөлөөд байхад 3 р эгнээнээс шахаж буудалдаа зогсоод тамхи баагуулан бас бэлэн мөнгө хармаалаад уралдан давхилдаад байсан юм бол одоо Монголд хамгийн өндөр цалинтай болсон юм чинь ёс суртахуунтай зөв боловсон явцгаах байлгүй дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж