Автобусны жолоочийн цалинг өнгөрсөн сараас 3.5 сая төгрөг болгож нэмжээ

Хуучирсан мэдээ: 2024.04.07-нд нийтлэгдсэн

Автобусны жолоочийн цалинг өнгөрсөн сараас 3.5 сая төгрөг болгож нэмжээ

Автобусны жолоочийн цалинг өнгөрсөн сараас 3.5 сая төгрөг болгож нэмжээ

Түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд нийслэл нийтийн тээврийн парк шинэчлэлт хийж буй. Энэ хүрээнд өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас эхлэн анх удаа олон тоогоор буюу 600 автобус шинээр худалдан авч, үйлчилгээнд гаргаад байгаа. Гэвч 600 автобусыг үйлчилгээнд гаргахад хүний нөөцийн асуудал тулгамдаж байгаа талаар Нийтийн тээврийн газраас мэдээлсэн. Иймд В, С ангиллын жолооны эрхтэй хүмүүсийг автобусны мэргэшсэн жолоочийн сургалтад үнэгүй хамруулан, жолооч нарын цалинг 3.5 сая төгрөг болгож, хоёр ээлжээр ажиллах нөхцөлийг бүрдүүлэх бодлогыг нийслэлийн удирдлагууд гаргасан юм.

Тэгвэл мэргэшүүлэх сургалтдаа хамрагдаж, хуваарийн дагуу ажиллаж байгаа автобусны жолооч нарын цалинг өнгөрсөн сараас эхлэн 3.5 сая төгрөг болгож нэмжээ.

Нийслэлийн төсвийг өнгөрсөн хоёрдугаар сард тодотгох үеэр автобусны жолоочийн цалинг 3.5 сая төгрөг болгох санхүүжилтийн эх үүсвэрийг шийдвэрлэсэн. Ингэснээр өнгөрсөн сараас эхлэн нийтийн тээврийн хэрэгслийн жолооч нарын цалин нэмэгдэлтэй дүнгээр бодогдож эхэлж.

Автобусны жолоочдын тухайд 04:00-00:00 цаг хүртэл ажилладаг бөгөөд энэ хугацаанд цайны цаг 20-30 минут байдаг байна. Өмнө нь жолооч нар 1.5-2 сая төгрөгийн цалин авч байсан бол өнгөрсөн сараас тэдний цалин нэмэгдсэн дүнгээр бодогдож эхэлжээ. Гэхдээ нөгөө талд үүнийг дагаад үйлчилгээ сайжрах ёстойг иргэд хэлж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
4
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж