Арилжааны банкны ажилтан харилцагчийнхаа данснаас хууль бусаар мөнгөи залилж авсан хэргийн талаар Цагдаагийн ерөнхий газраас сэрэмжлүүллээ. Тодруулбал, харилцагчийн дансны мэдээллийг банкны аппликейшнтай холбож, мэдээллийг нь өөрчилсөн байна.
Улмаар нийт дөрвөн удаагийн гүйлгээгээр 14 сая төгрөгийг шинээр виртуаль карт үүсгэж хууль бусаар авчээ.
Энэ хэргийг цагдаагийн байгууллагын кибер гэмт хэрэгтэй тэмцэх газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулж, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн байна.
Гэмт хэрэг үйлдсэн этгээдийг шүүгчийн захирамжаар цагдан хорьжээ. Иймд хувийн мэдээллээ сайтар хамгаалж, болзошгүй эрсдэлтэй тохиолдолд цагдаагийн байгууллагад хандахыг анхаарууллаа.
Холбоотой мэдээ