Израильчууд засгийн газрынхаа эсрэг жагсч байна

Хуучирсан мэдээ: 2024.04.07-нд нийтлэгдсэн

Израильчууд засгийн газрынхаа эсрэг жагсч байна

Израильчууд засгийн газрынхаа эсрэг жагсч байна

Израилийн засгийн газрын эсрэг олон мянган жагсагчид Тель-Авив хотод цугларсан байна. Тэд Газын зурвас дахь Хамас бүлэглэлд олзлогдсон  хүмүүсийг суллах тохиролцоонд хүрэх болон ээлжит бус сонгууль явуулахыг засгийн газарт шаарджээ. Жагсагчид Бямба гаригийн орой уриа лоозон барьж, зургаан сар үргэлжилсэн тулалдааны эцэст олзлогдогсдыг суллаж чадахгүй байгаа Беньямин Нетаньяхугийн засгийн газарт уурлаж буйгаа илэрхийлэв. Израилийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Тель-Авив хотод аюулгүй байдлын хүчнийхэн болон эсэргүүцэгчдийн хооронд мөргөлдөөн болж, жагсагчид хэд хэдэн гал түймэр гаргасан тухай мэдээлсэн байна.  Хүмүүс Израилийн Үндэсний аюулгүй байдлын сайдыг дурдаж, "Цагдаа! Цагдаа нар яг хэнийг хамгаалж байна вэ?", "Бен-Гвир бол террорист" гэж хашгирч байсан гэж "Haaretz" сонин мэдээлэв.

Жагсаал зохион байгуулагчдын мэдээлснээр Тель-Авиваас гадна улсын хэмжээнд 50 орчим газарт жагсаал болж байна.

Израиль-хамасын дайн эхэлснээс хойш Тель-Авив болон тус улсын бусад хэсэгт Бямба гаригийн орой бүр эсэргүүцлийн жагсаал тогтмол болж байна. Эдгээр жагсаал, цуглааны дараа Каирт олзлогдогсдыг суллах болон гал зогсоох хэлэлцээрүүд болох гэж байна. Хэлэлцээг Катар, Египет, АНУ зуучилна. Тель-Авиваас  “Aljazeera”-гийн Имран Хан газар дээрээс шууд мэдээлжээ. Түүний мэдээлснээр Бямба  гаригт хоёр өөр жагсаал нэгдсэн бөгөөд жагсагчидын ирц өндөр байгаа нь Нетаньяхуд маш их дарамт үзүүлэх магадлалтай байна. Тель-Авив дахь засгийн газрын эсрэг жагсаалыг зохион байгуулагчид жагсаалд 100 мянган гаруй хүн оролцсон гэж Израилийн хэвлэлүүдэд мэдээлэв.

 

Эх сурвалж: Aljazeera

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж