Үерийн улмаас Орос улс 4000 хүнийг нүүлгэн шилжүүлэв

Хуучирсан мэдээ: 2024.04.07-нд нийтлэгдсэн

Үерийн улмаас Орос улс 4000 хүнийг нүүлгэн шилжүүлэв

Үерийн улмаас Орос улс 4000 хүнийг нүүлгэн шилжүүлэв

Казахстаны хилийн ойролцоох Оренбург мужид далан нурсан тул үерлэж, 4 мянга гаруй иргэнийг нүүлгэн шилжүүллээ гэж ОХУ мэдэгдэв. Оренбургийн засаг даргын тамгын газар өнгөрсөн Бямба гаригт "4208 хүн, түүний дотор 1019 хүүхэд" нүүлгэн шилжүүлсэн гэв. Аадар борооны улмаас далан нурж,2500 гаруй байшин үерт автжээ.

Амбан захирагч Денис Паслер үер "дээд цэгтээ хүрсэн" ба 230 мянган хүн амтай хил орчмын Орск хотод нөхцөл байдал  хүнд байна гэж мэдэгдэв. Зөвхөн Орск хотод л гэхэд 2мянга орчим хүнийг гэрээс нь нүүлгэн шилжүүлсэн тухай албаны хүмүүс Бямба гаригт мэдэгдэв. Орск нь Уралын нурууны Оренбург мужид байрладаг. Гэвч эрх баригчид бүс нутаг даяар нөхцөл  байдал хүнд байна гэж мэдэгдэж, Оренбург хотын төв Урал голын усны түвшин аюултай хэмжээнд хүрсэн байгааг анхааруулжээ.

ОХУ-д 2014 онд  хагарсан, гэмтсэн далангийн асуудлаар “барилгын аюулгүй байдлын дүрэм зөрчсөн, хайхрамжгүй хандсан” гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэж байсан.

Орон нутгийн прокурорын газраас далан засвар үйлчилгээ муутайн улмаас эвдэрсэн гэж  мэдэгдсэн тухай  мэдээллийн агентлагууд  мэдээлсэн байна. Хаврын эхэн үед Урал, баруун Сибирийн хэд хэдэн бүс нутаг, мөн Казахстаны зарим хэсэг үерт нэрвэгдэв. Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев энэ үер нь цар хүрээ, нөлөөллийн хувьд 80 жилийн хугацаанд Казахстанд тохиолдсон хамгийн том байгалийн гамшиг байж магадгүй гэж мэдэгдлээ.

Эх сурвалж:Aljazeera

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
3
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж