Улсын онцгой комисс зудын эрсдэл өндөр аймгуудад шаардлагатай хариу арга хэмжээг яаралтай авч ажиллаж буй. Энэ долоо хоногоос малчдад үзүүлэх хүнсний нэмэлт дэмжлэгийг олгож эхэлсэн байна.
Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комисс, нийслэл, дүүргийн Засаг дарга, онцгой комисс болон дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагын хамт олон, иргэдээс цугласан хандив, дэмжлэгийг 600 гаруй малчин өрхөд тус бүр гурван шуудай хивэг, 400 өрхөд хүнс болон малын эм, тариа, шаардлагатай өрхүүдэд нэмнээ болон бусад хандивыг үзүүлсэн билээ.
Тэгвэл Улсын Онцгой Комиссоос дахин гурван тонн гурил, 1.5 тонн цагаан будааны дэмжлэг үзүүлсэнг өнгөрсөн Баасан гаригаас хүнсний дэмжлэгт хамрагдаагүй үлдсэн малчин өрхүүдэд олгож эхэллээ.
Ингэснээр дүүргүүдийн нийт малчин өрхүүд хүнсний дэмжлэгт бүрэн хамрагдаж байгаа юм.
ёс 2024-04-07 139.5.218.181
фцужэнэнгшүзйыбөахролячёсмитсө