Майлесын гайхалтай үдшийг Лиш бусниулж, Хүлэгүүд Индонезийн аваргатай таарав

Майлесын гайхалтай үдшийг Лиш бусниулж, Хүлэгүүд Индонезийн аваргатай таарав

Майлесын гайхалтай үдшийг Лиш бусниулж, Хүлэгүүд Индонезийн аваргатай таарав

Сагсан бөмбөгийн Азийн аваргуудын лигийн урьдчилсан шатны тоглолтууд Улаанбаатар хотод үргэлжилж байна. Сингапур, Индонези, Хонг Конг, Тайланд, Монгол, Малайзын нийт найман баг өрсөлдөж байгаа бөгөөд дөрвөн баг нь хоёрдугаар шатны эрхээ авч, үүнээс хоёр баг нь үндсэн шатанд шалгарах юм. Өнөөдөр/2024.04.07/ хэсгийн шатны сүүлийн тоглолтууд боллоо. А хэсэгт багтсан Бишрэлт Металл хэсгийн сүүлийн тоглолтдоо Хонг Конгийн Истерн багийг хожсон ч цааш шалгарах боломжгүй байв. Харин В хэсэгт багтсан Хасын Хүлэгүүд баг байрлал ахиулах чухал тоглолтыг Тайландын Хай-Тек багийн эсрэг хийлээ.

ХАСЫН ХҮЛЭГҮҮД 111 – 115 ХАЙ-ТЕК

Хоёр багийн тоглолт эхнээсээ л ширүүн өрсөлдөөнтэй, онооны тэргүүлэл тогтмол солигдсон үзүүштэй өрнөв. Хоёулаа л бүрэлдэхүүнээ бүрэн шахуу ашиглаж, давуу байдал үүсгэхийг хичээсэн. Хай-Тек баг будагтай талбайд илүүрхэж байсан бол Хасын Хүлэгүүд хамгаалалтаас довтолгоонд хурдан шилжиж, хувь тамирчдын ур чадвараараа онооны зөрүүг хадгалж байлаа.

Эхний хагаст Монголын аваргууд ялимгүй илүүрхсэн боловч гуравдугаар үед Хай-Тек онооны зөрүүг ойртуулсан. Дөрөвдүгээр үеийн төгсгөлд Хүлэгүүд илүү гарсан ч Хай-Тек багийн Фредрик Лиш болон Кевин Аллен нар дараалан алдаатай довтолгоо гүйцэтгэн багтаа тэргүүллийг авчирсан. Өнөөдөр Лиш, Аллен нар нийлээд 64 оноо авч, багаа манлайлав. Ялангуяа Аллен 30 оноо, 23 самбар гэх сүрдэм үзүүлэлтийг үзүүлжээ.

Тоглолтын төгсгөлд Хай-Тек гурван оноо илүү гарч, Хүлэгүүд хариуг нь барих шаардлага гарав. Майлес ч овжин байдлаар эсрэг багаасаа алдаа авч, гурван чөлөөт шидэлтийг гүйцэтгэх эрхийг олж авсан. Харамсалтай нь, эхний хоёр шидэлтээ алдаж, сүүлийн шидэлтээ хийснээр онооны зөрүү хоёр болж, Хай-Тек оноо илүү хэвээр үлдсэн. Энэ үед "UG" аренад цугласан үзэгчид эхнээсээ ордоныг орхиж, үр дүнтэй эвлэрсэн байлаа. Гэвч алдаа авсан Лиш хоёр шидэлтийнхээ нэгийг алдсаныг Майлес шийтгэж, богино хугацаанд талбайг туулан гурван онооны шидэлтийг амжилттай болгосноор хоёр багийн тоглолт үндсэн цагт тэнцэв.

Майлес энэ өдөр 34 оноо авч, багаа тэргүүлсэн бол Б.Билгүүн, Мосс хоёр тус бүр 23 оноо, багийн ахлагч А.Ананд 18 оноо авчээ. Харин тоглолтыг гараанаас эхлүүлсэн Т.Санчир ердөө 9 минутыг талбайд өнгөрүүлж, хоёр оноотой дуусгажээ.

Нэмэлт цагт мөн л өндөр хэмнэлтэй, өгөө аваатай тоглолт үргэлжилсэн. Гэхдээ арай хяналттай, гүйцэтгэл сайтай байсан нь Хай-Тек байв. Онооны зөрүү ердөө нэг байхад Накорн Жайсанук завьжин дээрээс гурван онооны шидэлтээ амжилттай болгож, Хүлэгүүдийг нуман тулгарт оруулсан. Тайландын шигшээ багийн шилдэг шидэгч тэрбээр өнгөрсөн жил Монголын шигшээг хожиход мөн л завьжин дээрээс шийдвэрлэх шидэлтийг хийж байлаа. Тэгвэл тэр үйл явдал дахин "UG" аренад давтагдсан.

Дөрвөн онооны зөрүүг арилгах гэж хичээсэн ч Лиш тэргүүтэй Хай-Текийн залуучууд алдаа гаргасангүй, ялалтыг авч хэсгийн хоёрдугаар байраар нэмэлт тоглолт хийх эрхийг оллоо.

Хасын Хүлэгүүд маргааш/2024.04.07/ 17.30 цагаас Индонезийн лигийн аварга Правира Харум багийн эсрэг дараагийн шатанд шалгарах эсэхээ шийдэх хариуцлагатай тоглолтыг хийнэ. Харин Тайландын аварга Хай-Тек баг 20.00 цагаас Малайзын аварга НС Матрикс Дирс багтай тоглоно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-04-06 103.212.162.85

Ийм тэнэг мэдээ байдаг аа!!! Галзуу, согтуу хүн иймэрхүү ойлгомжгүй юм бичих байх даа.

Avatar

Нэргүй 2024-04-06 139.5.219.196

Манаых бүтэхгүй ээ !!! Зүгээр л хоорондоо тооглоцгоо сонирхдоггүй болохоор амар бгийн NBA үзэж кайф авдаг

Avatar

Монгол 2024-04-06 103.212.162.96

Гөлөгөө танайх гэхээр өмхий хужаануудуу

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж