"MVP" хэмжээний Б.Сүхбат эцсийн тоглолтод эргэн ирж, багаа хожилд хөтөллөө

"MVP" хэмжээний Б.Сүхбат эцсийн тоглолтод эргэн ирж, багаа хожилд хөтөллөө

"MVP" хэмжээний Б.Сүхбат эцсийн тоглолтод эргэн ирж, багаа хожилд хөтөллөө

Сагсан бөмбөгийн Азийн аваргуудын лигийн урьдчилсан шатны тоглолтууд Улаанбаатар хотод үргэлжилж байна. Сингапур, Индонези, Хонг Конг, Тайланд, Монгол, Малайзын нийт найман баг өрсөлдөж байгаа бөгөөд дөрвөн баг нь хоёрдугаар шатны эрхээ авч, үүнээс хоёр баг нь үндсэн шатанд шалгарах юм. Өнөөдөр/2024.04.07/ хэсгийн шатны сүүлийн тоглолтууд болж, дараагийн шатны эрхээ шууд авах нэг баг, нэмэлт тоглолт хийх дөрвөн багийн нэрс тодорно.

Хэсгээ тэргүүлсэн хоёр баг шууд дараагийн шатанд оролцох эрхээ авах бол хэсэгтээ хоёр болон гуравдугаар байр эзэлсэн дөрвөн баг үлдсэн хоёр эрхийн төлөө нэмэлт тоглолт хийнэ.

А хэсэгт багтсан Монголын Бишрэлт Металл баг хэсгийг тэргүүлэгч Хонг Конгийн Истерн багтай сүүлийн тоглолтоо хийлээ. Бишрэлт Металл баг хожсон ч цааш шалгарах боломжгүй байсан бол Истерн баг хожигдсон ч ялгаагүй дараагийн шатанд өрсөлдөх эрхээ авсан байв. Гэхдээ хоёр баг хоёулаа бүх хүчээ дайчлан тоглосон.

БИШРЭЛТ МЕТАЛЛ 83 – 80 ИСТЕРН

Тоглолтын эхний хагаст Истерн баг илүүрхсэн. Тэдний будагтай талбайн эзэрхэг тоглолтууд болон хоёр жигүүрийн алсын зайн шидэлтүүд найдвартай байж онооны зөрүүг ойртуулах боломжийг олгосонгүй. Гэтэл гуравдугаар үед Металлын хамгаалалт нягтарснаас гадна Б.Сүхбат гангарлаа. Өнгөрсөн дээд лигийн улирлын дундуур тэрбээр "MVP" буюу "Үнэ цэнтэй тоглогч"-ийн шагналд хүчтэй өрсөлдөж байсан ч улирлын төгсгөл хэсэгт тоглолт нь унаж, плей-офф, аваргын цувралд үр нөлөөгүй бараг л үзэгдээгүй. Үүнээс нь болж түүнийг шүүмжлэх ам олон байсан. Тэгвэл өнөөдөр тэдгээр шүүмжлэлд хариуг нь барьж, багаа хожигдох аюулаас аварлаа.

Истерн багаас будагтай талбайн хослол нь болох Крис Маклафлин 22 оноо, 12 самбар, Доминик Гилберт 11 оноо, 10 самбар гэсэн үзүүлэлтийг тус тус үзүүлжээ. Мөн шидэгч Ка Хин Марко Льюн 16 оноог авчээ.

Б.Сүхбатын дараалсан зоримог алсын зайн шидэлтүүд оновчтой болж, "UG" аренад чуулсан фанатуудаа баярлуулав. Мөн Блэйк, Силла хоёр хамгаалалт, довтолгоонд жигд сайн байж, гол ачааг хуваалцсан. Б.Сүхбат 50 хувьтай, таван удаа алсын зайн шидэлтийг амжилттай болгосон бол Жеантал Силла 26 оноо, Кристофер Блэйк 19 оноо, А.Энхбаясгалан 12 оноо тус тус авчээ. Ийнхүү Металл Азийн аваргуудын лигийн урьдчилсан шатны анхны хожлоо авснаар тэмцээнээ өндөрлүүллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-04-06 139.5.219.196

Эд нарт хожигдсон баг гэхээр ямар л олигтой баг байхав дээ ккк

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж