ОНЦЛОХ ЯРИЛЦЛАГА: "Уурхайн үнийг чөлөөлөхгүй бол өвөл гал алдана"

ОНЦЛОХ ЯРИЛЦЛАГА: "Уурхайн үнийг чөлөөлөхгүй бол өвөл гал алдана"

ОНЦЛОХ ЯРИЛЦЛАГА: "Уурхайн үнийг чөлөөлөхгүй бол өвөл гал алдана"

-"Ньюс" агентлаг долоо хоногийн онцлох ярилцлагуудаа эргэн хүргэж байна.- 

"ЗҮСЭЭ ХУВИРГАСАН ХУУЧЧУУЛ УИХ-Д ОРЖ ИРЭХ НӨХЦӨЛИЙГ БҮРДҮҮЛСЭН"

"Цогц хөгжлийн үндэсний төв”-ийн Гүйцэтгэх захирал, социологич М.Энхбадралтай УИХ-ын сонгуулийн үйл явц, үр дүн, хуулийн өөрчлөлтүүдийн үр нөлөө, тойргийн хуваарилалтын талаар ярилцлаа.

-Үндсэн хууль, Улс төрийн намын тухай хууль, Сонгуулийн тухай хуульд томоохон өөрчлөлт хийсэн жил тохиож байна. Дээрх хуулиудад оруулсан өөрчлөлтүүдийн хүрээнд ирэх зургадугаар сард болох УИХ-ын сонгууль ямар өөрчлөлт, онцлогтой  болно гэж харж байна вэ?

-Нэгдүгээрт, ирэх сонгуулиар УИХ-ын гишүүдийн тоо нэмэгдэж байна. Мөн тухайн гишүүдийг сонгох сонгуулийн систем өөрчлөгдсөн.  Өөрөөр хэлбэл, 78 гишүүнийг тойргоос, 48 гишүүнийг жагсаалтаар сонгох хувилбараар явна. Түүнчлэн парламент дахь сөрөг хүчний тоо хэмжээ өсөх байх гэж таамаглаж байна. Парламентын чадавхыг нэмэгдүүлэх боломжууд бий болно. Гэхдээ эцсийн үр дүндээ сайн үр дүн гарах уу, сөрөг үр дүн гарах уу гэдгийг цаг хугацаа харуулах байх. Учир нь хамгийн сүүлд УИХ-ын сонгуулийн тойргийг тогтоохдоо 3-4 аймгийг нэгтгэж нэг тойрог болгосон. Тойргийг хэт томруулсан нь “олон талт парламент бүрдэнэ” гэсэн ололт хэмээн харж байсан үзэл баримтлалаас ухарсан, товчхондоо өмнөх гаргасан амжилтаа үгүйсгэсэн хуваарилалт хийсэн.

Ярилцлагын дэлгэрэнгүйг энд  дарж уншина уу…


"УУРХАЙН ҮНИЙГ ЧӨЛӨӨЛӨХГҮЙ БОЛ ИРЭХ ӨВӨЛ МОНГОЛ УЛС ГАЛ АЛДАНА"

Монгол нүүрс ассоциацийн гүйцэтгэх захирал Ж.Золжаргалтай эрчим хүчний салбарт тулгамдаж байгаа асуудал, уул уурхайн салбарын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж байгаа асуудлын талаар ярилцлаа.

-Монгол Улсын эрчим хүчний салбарт улаан гэрэл ассан гэдгийг олон жил ярьлаа. Гэтэл эрчим хүчний талаар авч хэрэгжүүлж байгаа бодлого “бай”-гаа онохгүй байгаагаас үүдэн тус салбарт гарт баригдаж, нүдэнд харагдахуйц бодит өөрчлөлт гарахгүй байгаа учир шалтгааныг юу гэж харж байна?

-Эрчим хүчний салбарт Улаанбаатар хотын түгжрэлтэй адилхан түгжрэл үүсчхээд байна. Яагаад ингэж хэлж байна гэхээр сүүлийн 10 гаруй жил хэрэглээний өсөлт  эрчимтэй явагдаж байна.  Нэг талаас хэрэглээ өсч байгаа боловч цаана нь байгаа дэд бүтэц нь хэвээрээ, томрохгүй байна. Улаанбаатар хотод ч яг адилхан хүн ам нь нэмэгдэж, эдийн засгийн эргэлт нь хурдсаад байгаа боловч зам нь нэмэгддэггүй учраас зам дээрээ нийтээрээ түгжирч, гацаад зам дээрээ маш их хэмжээний боломж, цаг хугацаа, мөнгөө алдаж байна.

Яг үүнтэй адилхан эдийн засаг, үйлдвэрлэл хөгжих гээд байдаг эрчим хүч байдаггүй. Тэгэхээр нэг ёсондоо эдийн засгийн түгжрэл үүсээд байна. Энэхүү эдийн засгийн түгжрэлийг үүсгэж байгаа шалтгаан нь эрчим хүчний салбар хөгжихгүй, суурь дэд бүтэц нь өргөжихгүй байгаатай холбоотой. Маш олон үйлдвэрүүд, барилгын объектууд, шинэ бизнесүүд, үйлчилгээ, эрчим хүчний техникийн нөхцөл ч авч чадахгүй гацчихсан байна.

Ярилцлагын дэлгэрэнгүйг энд  дарж уншина уу…


Н.УЧРАЛЫН "АЖЛЫН ЦАГ"

Н.Учралын

Таны ажлын өдөр хэрхэн өрнөдөг вэ.  Аяга халуун цай, кофе уухаас л бидний завгүй амьдралын  өглөө эхэлдэг.  Тэгвэл бидний амьдралыг шийддэг маш олон хууль тогтоомж гаргадаг саарал ордонд ажлын нэг өдөр хэрхэн өрнөдөг бол. News.mn сайт  “АЖЛЫН ЦАГ”  нэвтрүүлгээр улстөрчдийн ажлын цагийг онцолж байна.  Тэдний ажлын цаг хэрхэн өнгөрдөг болохыг сонсогчидтойгоо байнга хуваалцахаар боллоо. Дугаарын шинэ зочноор УИХ-ын гишүүн, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал оролцлоо.

Ярилцлагын дэлгэрэнгүйг энд  дарж үзнэ үү…

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2024-04-06 139.5.216.178

Галзуу малзуу яах вэ. Чөлөөлнө гэдэг нь зах зээлийх нь зарчмаар үнэлж зарна гэсэн үг. Одоо төрөөс үнийг нь борц болгон хатуу барьж байгаа тул түүнээс нь гаргах тухай энэ хүн ярьжээ

Avatar

зочин 2024-04-06 66.181.189.235

Чөлөөлнө гэж яана гэсэн үгийн бас нэг галзуу

Avatar

Ц 2024-04-06 66.181.191.169

ирэх өвөл яанадаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж