ЛеБроны хүү Бронни Жэймс NBA-ийн драфтад нэрээ өглөө

ЛеБроны хүү Бронни Жэймс NBA-ийн драфтад нэрээ өглөө

ЛеБроны хүү Бронни Жэймс NBA-ийн драфтад нэрээ өглөө

Сагсан бөмбөг бүх цаг үеийн хамгийн агуу тамирчдын нэг ЛеБрон Жэймсийн ууган хүү Бронни Жэймс 2024 оны NBA-ийн драфтад нэрээ өгчээ. Тэрбээр энэ талаараа өөрийн инстаграм хуудсаараа дамжуулан мэдэгдсэн бөгөөд NBA-ийн драфтад нэрээ өгснөөс гадна их сургуулийн шилжих порталд нэрээ бүртгүүлсэн аж. Ингэснээр NBA-ийн драфтад сонгогдох боломж байхгүй бол их сургуулиа солин дахин оюутны лигтээ тоглох боломж бүрдэж байна.

Бронни Жэймс оюутан насны эхний жилээ Өмнөд Калифорниагийн их сургуулийн Трояанс багт өнгөрүүлж, 4.8 оноо, 2.8 самбар дунджилжээ. Гэхдээ өнгөрсөн зун зүрхэндээ хагалгаа хийлгэн хэсэг хугацаанд талбайд гараагүй билээ.

Сагсан бөмбөгөөр дагнан бичдэг сэтгүүлчид, аналистууд Бронни Жэймсийг NBA-ийн драфтаар сонгогдоно гэж бодохгүй байна. Харин их сургуулиа сольж, өөр багийн өмсгөлтэй NCAA-д дахин нэг улирлыг өнгөрүүлнэ гэв. Түүнийг авах магадлалтай их сургуулиудыг ч жагсаажээ. Энэхүү жагсаалтыг Дюкейн их сургууль тэргүүлж байна. Учир нь тус сургуулийн сагсан бөмбөгийн багийн ахлах дасгалжуулагч нь ЛеБроны ахлах сургуулийн багийн найз Дрю Жойс аж. Дараа нь Охайо Стэйт. Мэдээж анх Бронниг Охайо Стэйтийн оюутан болно гэж олон хүн ярьж байсан. Гэвч тэрбээр гэр бүлийнхэнтэйгээ ойр байхыг илүүд үзэж, Калифорниад үлдсэн. ЛеБрон ч Охайо Стэйтийн дасгалжуулагчтай ойр гэгддэг. Эцэст нь Ореганыг нэрлэж буй. 2023 оны зун Ореганыхан Бронниг сургуульдаа элсүүлэх гэж их хөөцөлдсөн. Броннитой ахлах сургуульдаа хамт тоглож байсан Мүки Кук ч Ореганд тоглож байна.

ЛеБрон Жэймсийн одоогоор хамгийн том хүсэл нь хүүтэйгээ хамт NBA-д тоглох. Түүний одоо үзүүлж буй тоглолт, үзүүлэлтийг нь харахад хүүгээ NBA-д орохыг хүлээх хангалттай хугацаа, бололцоо байна. Гол нь тэрбээр хүүгээ өөрийнхөө хүчээр NBA-д ороосой гэж хүсч буй. Гадуур янз бүрийн яриа гарч байгаа бөгөөд Бронниг драфтаар авбал ЛеБроныг багтаа авчрах боломжтой гэх яриа гарсан.

ЛеБроны Лос Анжелес Лэйкерс багтай байгуулсан гэрээ ирэх жил дуусна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

yuj 2024-04-06 216.38.195.74

-xsgy CJ@ -;

Avatar

сайжрах 2024-04-06 59.153.112.83

Тохирсон багууд байжил таараа кк

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж