BCL: Монгол багуудаа дэмжих өдөр

BCL: Монгол багуудаа дэмжих өдөр

BCL: Монгол багуудаа дэмжих өдөр

Сагсан бөмбөгийн Азийн аваргуудын лигийн урьдчилсан шатны тоглолтууд Улаанбаатар хотод үргэлжилж байна. Сингапур, Индонези, Хонг Конг, Тайланд, Монгол, Малайзын нийт найман баг өрсөлдөж байгаа бөгөөд дөрвөн баг нь хоёрдугаар шатны эрхээ авч, үүнээс хоёр баг нь үндсэн шатанд шалгарах юм. Өнөөдөр/2024.04.07/ хэсгийн шатны сүүлийн тоглолтууд болж, дараагийн шатны эрхээ шууд авах нэг баг, нэмэлт тоглолт хийх дөрвөн багийн нэрс тодорно.

Хэсгээ тэргүүлсэн хоёр баг шууд дараагийн шатанд оролцох эрхээ авах бол хэсэгтээ хоёр болон гуравдугаар байр эзэлсэн дөрвөн баг үлдсэн хоёр эрхийн төлөө нэмэлт тоглолт хийнэ.

Монголын баг дараагийн шатанд өрсөлдөх боломж бий. А хэсэгт багтсан Бишрэлт Металл баг өнөөдөр Хонг Конгийн Истерн багтай нэр төрийн хожлын төлөө тоглоно. Харин Истерн баг хоёр хожилтой хэсгээ тэргүүлж байна.

Тэгвэл В хэсэгт багтсан Хасын Хүлэгүүд баг нэг хожил, нэг хожигдолтой хэсэгтээ гуравдугаарт бичигдэж байна. Өнөөдрийн тэдний өрсөлдөгч Тайландын Хай-Тек баг. Ерөнхийдөө хоёр багийн аль нь ч хожсон үр дүнд нөлөөлөхгүй бөгөөд энэ хэсгээс Индонезийн Пелита Жаяа баг дараагийн шатанд оролцох эрхээ авсан. Хасын Хүлэгүүд болон Хай-Тек багууд маргааш А хэсгийн хоёр болон гуравдугаар байрт орсон багуудтай дараагийн шатны үлдсэн хоёр эрхийн төлөө нэмэлт тоглолт хийнэ.

Урьдчилсан хоёрдугаар шатны тоглолтууд Индонезийн Жакарта хотод дөрөвдүгээр сарын 23-наас 26-ны өдрүүдэд болно. Дөрвөн багаас хэсгээ тэргүүлсэн хоёр нь үндсэн шатанд өрсөлдөж, Азийн аваргуудын лигт тивийнхээ шилдэг багуудтай хүч үзнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

DR. ADITYA 2024-04-06 102.89.34.91

Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянга

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж