Өсвөр насныхан будаг шингэлэгч үнэрлэн мансуурч байна

Өсвөр насныхан будаг шингэлэгч үнэрлэн мансуурч байна

Өсвөр насныхан будаг шингэлэгч үнэрлэн мансуурч байна

Өсвөр насны хүүхдүүд растворитель” гэх ОХУ-д үйлдвэрлэсэн барилгын будаг шингэлэгч үнэрлэн мансуурдаг талаар албаныхан анхааруулж байна. Тухайлбал, өсвөр насны хүүхдүүд будаг шингэлэгч үнэрлэн мансуурах тохиолдол нийслэлийн дүүрэг, хороо бүрд бүртгэгддэг аж. Гэвч  Монгол Улсад хэрэгжиж буй олон улсын гэрээ конвенци болох “НҮБ-аас баталсан хар тамхи, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт эмийн жагсаалт”- д будаг шингэлэгчийг тусгаагүй байдаг.

Иймээс энэ төрлийн шингэнийг хэрэглэж мансуурсан хүүхдүүд, худалдан борлуулсан этгээдүүдэд хуулийн хүрээнд хатуухан арга хэмжээ авч чадахгүй байгаа, ямар нэг статистик мэдээлэл, судалгаа шинжилгээ байдаггүй.

Энэ талаар ЦЕГын хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх газрын урьдчилан сэргийлэх, хамтын ажиллагааны хэлтсийн дарга, хурандаа Б.Батхуягаас тодруулахад “Мансууралтай тэмцэн ажиллаж байгаа хүний хувьд энэ асуудалд маш ихээр эмзэглэж явдаг, олон улсын хяналтад ороогүй ахуйн хэрэглээний зүйлсийг хэрэглэсний улмаас хүүхэд залуус амь насаа алдах тохиолдол байдаг. Манай улсын нэгдэн орсон конвециудад эдгээр бодис ороогүй байдаг тул хатуу хяналт тогтоох боломжгүй юм.

Тэгэхээр хяналтад авахын тулд шат шатандаа хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох хэрэгтэй байна. Гэвч мансууруулах эм бодисийн нийлүүлэлтийг таслан зогсоосон, хяналтад авсан улс орон байхгүй.

Мөн газ хэрэглээд амь насаа алддаг гэдгийг эцэг эхчүүд ч төдийлөн мэддэггүй, мансуурал гэдгийг кинон дээр гардаг шиг цүнх дүүрэн мөнгөөр нунтаг цагаан юм худалдаж авдаг эсхүл хөрөнгө чинээтэй айлийн хүүхдүүд л хар тамхинд донтдог, мансуурдаг гэж ойлгодог. Гэтэл үнэндээ газ, будаг шингэлэгч хэрэглэж байгаа хар тамхи руу орох гүүр нь болж өгдөг. Ирээдүйд мансуурал гэдэг зүйл чиний, миний, хэний ч хаалгыг тогшиход бэлэн, тэр үед хүүхэд тань ямар ч нөхцөлд хэн нэгэн хүн санал тавихад  “Үгүй” гэж хэлэх чадвартай, насан туршийн дархлаатай байх хэрэгтэй.

Үүний тулд эцэг эхчүүд, асран хамгаалагчид өөрсдөө мансуурлын хор хөнөөлийн талаар мэдлэгтэй, энэ талаар хүүхэддээ ойлгуулах ёстой. Харамсалтай нь энэ талаар мэргэжилтнүүд бид ойлгуулая гээд сургалт зохион байгуулахаар сургалтанд суудаг хүн цөөхөн байдаг. Иймд иргэн бүр үр хүүхдийнхээ улс орныхоо ирээдүйн төлөө хариуцлагатай, мэдлэгтэй болцгооё. Хүүхдээ анхаарч, анзаарч, ярилцаж, тусалж байхыг анхааруулж байна” гэв.

Үнэхээр л дээрх албаны эх сурвалжийн хэлж байгаачлан энэ төрлийн мансууралд дорвитой арга хэмжээ авах цаг нь болсон. “Ацетон”-ыг мансууруулах бодисын жагсаалтад байхгүй гээд дээд шатны байгууллагууд тоолгүй өнгөрөөдөг харанхуй үеийг халах хэрэгтэй.

Хэрвээ халахгүй энэ хэвээрээ байгаад байвал хороо хэсэг, дүүргийн цагдаа нар чадлынхаа хэрээр мансуурсан хүүхдүүдийг барьж, хавтаст хэрэг нээн шүүх рүү явуулсан ч  тодорхой үр дүнд хүрэхгүй, харин ч эсэргээрээ хүүхдүүд мансууралдаа улам ихээр амтшиж болзошгүй нөхцөл үүснэ. Амтшиж гэсний учир нь шүүхээс мансуурсан хүүхдийг засан хүмүүжүүлэх, буруу үйлдэл хийснийг нь ухамсарлуулах, дахин мансуурахаас нь урьдчилан сэргийлэх чиглэлээр ямар ч арга хэмжээ авдаггүй. Зүгээр л эцэг эхийг нь Зөрчлийн тухай хуулийн 6.20 дугаар зүйлийн 1.4т Асран хамгаалах, тэжээн тэтгэх үүргээ биелүүлээгүй нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг хоёр зуун нэгжтэй хуулийн этгээдийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж зааснаар торгоод л өнгөрч байгаа. Энэ нь мансуурсан хүүхдэд “Үнэрлээд байж болох л юм байна” гэх сэдлийг өгч мэдэх эрсдэлтэй.

Энэ тухай удаа дараа будаг шингэлэгч үнэртэж мансуурсан 17 настай А хүүгийн ээж 42 настай О хэлэхдээ “Хүү минь эрүүл согтуу нь мэдэгдэхгүй, биеэс нь аццетон ханхалсан байдалтайгаар надад олон удаа баригдсан. Эхэндээ юу хийхээ мэдэхгүй зүгээр өнгөрөөдөг байсан, сүүлдээ уур хүрээд зодтол намайг танихгүй өөдөөс хутга барьж дайрсан. Тэгээд цагдаад хандтал, хэд хоногийн дараа шүүхээр орж би торгуулаад өнгөрсөн. Хүү харин хэд хоногийн дараа дахин мансуурсан” гэсэн юм.

Ийнхүү хүүхдүүд хараа хяналтгүйгээр мансуурч байгаа нь бусдын болоод өөрийн амь нас аюулгүй байдалд заналхийлэх, цаашлаад нийгмийн хэв журам алдагдах, онц ноцтой гэмт хэрэг гарах нөхцөлийг ч  бүрдүүлж байна.

Эргэн сануулахад, 2022 оны есдүгээр сарын 16-ны өдөр 16 настай Р гэх охин 4 этгээдийн хамт 26 настай залуугийн бие дээр барилгын будаг шингэлэгч асгаж шатаасан хэрэг гарсан. Уг хэргийг үйлдсэн гэмт этгээдүүдийн тухайд удаа дараа газ, будаг шингэлэгч үнэртэж мансуурдаг байсан нь шалгалтын явцад албаныхан тогтоож байв.

Мөн удаа дараа будаг шингэлэгч үнэртэж мансуурдаг байсан 15 настай Т.О хүү:

-Би хэд хэдэн удаа найзуудыгаа дуурайж аццетон үнэртэж үзсэн. Нэг удаа мансуурсандаа өөрөө ч мэдэлгүй гэртээ оччихсон байсан. Эгч намайг мансуурсныг мэдээд яг л солиотой хүн шиг уурлаж, яасан их өөрийгөө хордуулах дуртай хүн бэ гээд миний бие рүү шилтэй ацетон цацаад байсан. Тэгээд хэд хоногийн дараа найзууд дахин ацетон үнэрлэх үед би эгчээсээ айгаад ганцаараа зүгээр хараад зогсч байсан юм. Гэтэл манай найзууд мансуурсан үедээ үнэхээр аймар байсан гэв.

Энэ мэтчилэн хүүхдүүд барилгын будаг шингэлэгч үнэртэн мансуурсаар байвал амь насаа алдаж, гэмт хэрэгт холбогдохгүй юмаа гэхэд ирээдүйд нь дэндүү тод хар мөртэй үлдэх аюултай. Учир нь аливаа  мансууруулагч нь хүний сэтгэл зүй, зан төлөвшилд маш хортойгоор нөлөөлдөг. Энэ нь мансуурсан хүүхдүүд хүмүүжил, төлөвшлийн доголдолтой, сэтгэл зүйн траума буюу гэмтэлтэй, эсхүл сэтгэцийн гажилттай болох эрсдэлтэйг мэргэжлийн сэтгэл зүйчид анхааруулдаг.

Одоогоор Монгол улсын хууль хяналтын дээд шатны байгууллагууд, эрүүл мэндийн салбарынхан хүүхдүүд будаг шингэлэгч үнэрлэн мансуурч байгаа асуудалд төдийлөн анхаарч эхлээгүй. Тиймээс ч албан ёсны судалгаа, цохоод хэлчихээр шалтгаан байхгүй.

Харин удаа дараа мансуурсан хүүхдүүдээс шалтгааныг асуухад дийлэнх нь эцэг эхийн хараа хяналт сул, тоох хүн бараг байхгүй учраас юунаас ч айлгүйгээр үнэрлэж үзсэн гэдгийг хэлж байв.

Тэгэхээр эцэг эх, асран хамгаалагчид, төр захиргааны байгууллага гээд хүүхдийн өмнө үүрэг, хариуцлага хүлээх ёстой томчууд бид энэ асуудлыг засч залруулах, цаашид улам даамжирхаас нь сэргийлэхийн тулд юу хийж чадах вэ?

  • Аццетон буюу барилгын будаг шингэлэгчийг насанд хүрээгүй хүүхдэд худалдан борлуулахгүй байх.
  • Мансуурсан хүүхдэд “Буруугаа ухамсарлах, амьдарлыг илүү гэрэл гэгээтэй итгэлтэйгээр харах үзлийг төлөвшүүлэх” нийгмийн арга хэмжээг зохион байгуулах
  • Хүүхэд өөрөө ухамсартайгаар аливаа муу зуршлаас, тэр дундаа мансуурлаас татгалзаж сурах” сэтгэл зүйн болоод бие хүний төлөвшлийн арга зүйг ЕБС- ын сургалтын системд нэвтрүүлэх
  • Дүүрэг хороо бүрд байгаа хүүхэд хөгжлийн төвүүд үйл ажиллагаагаа чанаржуулж, айл өрх тус бүрийн нийгмийн нөхцөл байдлыг харгалзан үзэж хүүхдүүдэд тавьж буй хараа хяналтаа сайжруулах ажлын зохион байгуулахад төрөөс дэмжлэг үзүүлэх.
  • Хүүхдийг урлаг, спортоор хичээллэх, чөлөөт цагаа зөв өнгөөрөөх орчныг бүрдүүлэхэд төр, нийгмийн бүх шатны байгууллагууд анхаарах.
  • Эцэг эхчүүд эрүүл, зөв харилцаатай гэр бүлийг бий болгох. Зөв хүн, зөв хүүхэдтэй больё гэвэл эцэг эхчүүд бид өөрсдөө “эрүүл амьдралын зөв, дадал хэвшилтэй” болох хэрэгтэй.

Иймээс өсвөр насны хүүхдүүд барилгын будаг шингэлэгч үнэртэж мансуурч буй энэ асуудлыг хараандаа авч, ирээдүйгээ авран хамгаалах цаг нь хэдийн иржээ.

Т.Хуншагай

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

17 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-04-06 69.138.84.33

muusian sul doroi yumnuud amar hyalbar anidra, suga tsengeld tolgoigoo meduulchih yumaa, uileeree bolog, tiimerhuu yumnuud yaj hunii niigemd shingej zohitsoj amidarnaa

Avatar

zochin 2024-04-06 43.228.131.103

Ингэж сурталчилаад байхаар аргагүй биздээ. Бодисынхаа нэр усыг нууцлах арга байдаггүй л юм бхдаа

Avatar

Нэргүй 2024-04-06 202.21.120.62

Аццетон буюу барилгын будаг шингэлэгчийг насанд хүрээгүй хүүхдэд -Энэ сэтгүүлч с** зааж өгч байна

Avatar

Ц 2024-04-06 66.181.191.169

иймл байгаа юмдаа

Avatar

OC 2024-04-06 216.38.195.74

atni;

Avatar

onEbrxy; ? bainguinXTOC 2024-04-06 216.38.195.74

#

Avatar

OC 2024-04-06 216.38.195.74

1+;

Avatar

@; hitky; ? daryi ### 2024-04-06 216.38.195.74

bngnski; xylgaichtaigaa xolboson bdltini KMR xyanaltand , bainguinxylgaijididt))))

Avatar

chinui congoltoor bolox yabax bolj bnayy, BUDUULEG SHAAAAR ve 2024-04-06 216.38.195.74

+ workeruur +; CJNXU;?

Avatar

XTWO; ? 2024-04-06 216.38.195.74

– goljni, cyrgyylitaipzn in # xylgailj ?

Avatar

@ ?1 2024-04-06 216.38.195.74

apt kape; +U U gadni

Avatar

evrof zodj yuGNi 2024-04-06 216.38.195.74

masstai

Avatar

TRKNi masstaidan¥ 2024-04-06 216.38.195.74

– xaritsaltgyi clze;? ? xoliin ####

Avatar

tab ynagaaj ebdelsen + gayni 2024-04-06 216.38.195.74

– ks – W xsgyiCJNy;

Avatar

Зочир 2024-04-06 66.181.189.227

Утаа үнэрлээд мансуурсан байлгүй дээ,

Avatar

Нэргүй 2024-04-06 103.57.94.247

Эргүүтээд байгаарай. хүн амины хэрэг үйлддэг тул гал тогооны хутгыг хориглоно гэх гээд байна уу. хүүхдүүдийхээ хүмүүжилд анхаар. оркуудаа

Avatar

Нэргүй 2024-04-06 66.181.189.148

эцэг эх нь ганц үг хэлэхээр шоронд хийнэ гэдэг хуультай юм аргагүй ш дээ!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж