Украин НАТО-д элсэх нь цөмийн сүйрэлтэй адил гэв

Хуучирсан мэдээ: 2024.04.06-нд нийтлэгдсэн

Украин НАТО-д элсэх нь цөмийн сүйрэлтэй адил гэв

Украин НАТО-д элсэх нь цөмийн сүйрэлтэй адил гэв

Элон Маск "Украин НАТО-д элсэх нь цөмийн сүйрэл дагуулж мэднэ" гэж хэлжээ. Тодруулбал, тэрбээр АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен, Украины Гадаад хэргийн сайд Дмитрий Кулеба нарын ярилцлагыг "Х" хуудсандаа хуваалцахдаа ийн жиргэсэн байна. Тэрбээр цөмийн сүйрэлтэй кино ингэж л эхэлдэг хэмээгээд ""The Day After" гэх 1983 оны киног дурджээ. Уг кинонд ЗХУ болон АНУ хоорондын цөмийн дайны тухай гардаг.

Энтони Блинкен, Дмитрий Кулеба нарын ярилцлагын үеэр АНУ-ын дипломатч Украиыг НАТО-ийн гишүүн болно гэж хэлсэн аж.

Харин НАТО-ын ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг Лхагва гаригт хэлэхдээ "Украин холбооны гишүүн болно. Гэхдээ хэзээ гэдгийг нь мэдэхгүй" гэжээ.

Украин 2022 оны есдүгээр сард НАТО-д элсэх хүсэлт гаргасан. Улмаар 2023 оны долдугаар сард Вильнюс хотноо болсон эвслийн дээд хэмжээний уулзалтын үеэр болзол хангасан тохиолдолд Украиныг гишүүнээр элсүүлэх тухай НАТО мэдэгджээ. Үүний зэрэгцээ Украинд дайн үргэлжилсээр байгаа тохиолдод эвсэлд нэгдэх боломжгүй гэдгийг НАТО удаа дараалан онцолсон юм.

Дашрамд дурдахад, НАТО-д өдгөө 32 улс багтаж байна. НАТО-д элсэхийн тулд тухайн улс нутаг дэвсгэрийн маргаангүй, зэвсэгт хүчин нь эвслийн жишигт нийцсэн байх ёстой ажээ.

Эх сурвалж: TASS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ТэнэглэлТэнэглэл
18
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж