Тайландын уламжлалт шинэ жилийн баярын эхлэл буюу "Сонгкран наадам" дөрөвдүгээр сарын 13-15-ны хооронд болно. Жил бүрийн энэ өдрүүдэд улс орны өнцөг булан бүрт хөгшин залуугүй бүх хүн өглөөнөөс үдшийн бүрий болтол усаар байлддаг. Өнгөц харахад томоохон хэмжээний усан байлдаан мэт боловч өвөрмөц соёл уламжлалаар дүүрэн арга хэмжээ юм. Тийм ч учраас энэ үеэр Тайландыг зорих аялагч жуулчин олон. Мөн наадмын үеэр хүмүүс зав чөлөөгүй ажлаасаа түр завсарлага авч, аав ээж, төрөлх нутгаа зорьдог.
ЮНЕСКО 2023 онд "Сонгкран наадам"-ыг хүн төрөлхтний биет бус соёлын өвийн жагсаалтад нэмсэн.
Ус асгах, усаар байлдах нь цэвэр ариун байдал, хүндэтгэл, сайн сайхныг бэлэгддэг чухал үйлдэл аж. Усан байлдаан чухам хэзээнээс ийм өргөн цар хүрээг хамардаг болсон нь тодорхойгүй. Олон ахмад настны хэлснээр Тайландад 60-70 жил ийм уламжлал үргэлжилж байгаа гэв.
"Сонгкран наадам" улс орон даяар бүх хот, тосгонд болдог. Зарим арга хэмжээг орон нутгийн засаг захиргаанаас зохион байгуулдаг бол парк, баар, ресторан, зочид буудал зэрэг бизнес эрхлэгчид өөрсдөө Сонгкран сэдвийн хүрээнд арга хэмжээ, баяр үдэшлэг зохион байгуулдаг.
Олон хүн бужигнадаг учир аюулгүй байдлын асуудал ч энэ үеэр хөндөгддөг. Зам тээврийн осол, бэлгийн дарамт зэрэг асуудал цөөнгүй бүртгэгдэж байжээ. Тиймээс Тайландад энэ үеэр аялж явахдаа яаралтай тусламж авах шаардлагатай болвол 1155 дугаарт залгах юм байна.
Эх сурвалж: CNN
xaritsaxgyi baix MASSTAI 2024-04-06 216.38.195.74
– workeruins traknu;
gadni OC at daisan+ bildyyjni 2024-04-06 216.38.195.74
OPOSIN TSIGN BZCT
Зочин 2024-04-06 66.181.178.83
Надруу хар ус цацлаа гээд л бөөн хэрүүл зодоон болдоггүй юм байхдаа.
Нэргүй 2024-04-06 37.120.244.236
Өөрөөрөө сэтгэх юм