Израиль цэргүүдийг хооллосон "McDonald’s" шүүмжлэл дагуулав

Израиль цэргүүдийг хооллосон "McDonald’s" шүүмжлэл дагуулав

Израиль цэргүүдийг хооллосон "McDonald’s" шүүмжлэл дагуулав

Израилийг дэмжсэн гэх үндэслэлээр "McDonald’s"-ын ресторанууд бойкотод өртөв. Тодруулбал, "McDonald’s"-ын Израиль дахь франчайз салбарууд израиль цэргүүдэд олон мянган хоол үнэгүй тараажээ. Үүний улмаас бойкотод өртөж, улмаар борлуулалт нь муудсан байна. Эцэст нь "McDonald’s" компани Израиль дахь бүх ресторанаа эргүүлэн худалдаж авах шийдвэр гаргажээ.

"McDonald’s"-ын 225 франчайз Израильд байдаг. Эдгээрийг Омри Падан гэх эзэнтэй "Alonyal" компани хариуцан ажиллуулдаг. "Alonyal" нь Израильд 30 гаруй жил "McDonald’s"-ын рестораныг ажиллуулжээ. Израилийн "McDonald’s" 5000 ажилтантай.

Израиль цэргүүдийг хооллосны дараах өргөн хүрээний эсэргүүцэл нь Ойрхи Дорнод, Индонези, Францын борлуулалтад нөлөөлсөн байна.

Хамас бүлэг өнгөрсөн оны аравдугаар сарын 7-нд Газын зурваст довтолсноос хэдхэн хоногийн дараа франчайз эзэмшигч "Alonyal" компани цахим сүлжээгээр дамжуулан "Израилийн хүчин, цагдаа, эмнэлэг болон бусад хүчний байгууллагынханд олон мянган хоол үнэгүй тараана. Цаашид ч үүнийгээ үргэлжлүүлнэ" гэсэн мэдэгдэл гаргасан.

Дэлхий даяарх "McDonald’s"-ын салбаруудын ойролцоогоор таван хувь нь Ойрхи Дорнодод байдаг. Компани Израиль дахь бизнесээ өөрсдөө буцааж авснаар Ойрхи Дорнод дах нэр хүндээ сэргээж, борлуулалтын зорилгоо дахин биелүүлнэ гэдэгт найдаж байна.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Ovgon 2024-04-06 202.55.188.98

үхэл нь ирсэн хулгана муурын сахлаар оролдоно гэгч болсон до ккк, тэнэг мулгуу палистины арабууд хохин эээ. арабын орнууд нь ч бүгд таг чимээгүй ккк

Avatar

Нэргүй 2024-04-06 178.174.229.45

UMHII LALIINHAN BAS MAK IDEH SANAATAI .

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж