Хүмүүнлэгийн ажилтнуудын үхэлтэй холбоотой албан тушаалтнуудыг халав

Хүмүүнлэгийн ажилтнуудын үхэлтэй холбоотой албан тушаалтнуудыг халав

Хүмүүнлэгийн ажилтнуудын үхэлтэй холбоотой албан тушаалтнуудыг халав

Газын зурваст хүмүүнлэгийн тусламж үзүүлж байсан "World Central Kitchen" байгууллагын долоон ажилтан Даваа гаригт Израилийн агаарын цохилтод өртөн амиа алдсан. Тэдний гурав нь их британи, нэг нь австрали, нэг нь польш, нэг нь палестин, нэг нь АНУ-Канадын давхар иргэншилтэй иргэн байжээ.

Хүмүүнлэгийн ажилтнууд амиа алдсантай холбоотойгоор Израилийн хүчин хоёр ахлах офицероо албан тушаалаас нь халж байгаагаа мэдэгдэв.

Израилийн ерөнхий сайд Беньямин Нетаньяху гэмгүй хүмүүсийн аминд хүрсэн гэдгээ хүлээн зөвшөөрч, үүнийг эмгэнэлтэй бөгөөд санамсаргүй үйлдэл гэжээ. "Дайны үед ийм зүйл тохиолддог. Бид болсон явдлыг шалгаж, засгийн газруудтай харилцаж байна. Дахин ийм зүйл давтагдахгүйн тулд бид бүхнийг хийх болно" гэж тэр хэлжээ.

Дашрамд дурдахад, Их Британи улс Израильд зэвсэг худалдахаа зогсоохоос өөр сонголтгүй болж буйгаа мэдэгдэв. Их Британийн Гадаад харилцааны хорооны дарга Алисиа Кирнс хэлэхдээ "Олон улсын хамтын нийгэмлэг Израилийн бодлогод нөлөөлөхийн тулд зургаан сарын хугацаа зарцуулсан нь хайран. Израилийн ард түмнийг аюулгүй байж, хөгжиж цэцэглэхийг нь харахыг хүсч буй хүн л Израилийн найз нөхөр гэсэн үг" гэжээ.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Ovgon 2024-04-06 202.55.188.98

үхэл нь ирсэн хулгана муурын сараар оролдоно гэгч болсон до ккк, тэнэг мулгуу палистины арабууд хохин эээ. арабын орнууд нь ч бүгд таг чимээгүй ккк

Avatar

DR. ADITYA 2024-04-06 102.89.34.91

Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган долла

Avatar

Нэргүй 2024-04-06 202.179.26.150

АНУ Галыг зогсооно гэсэн мөртлөө з****г өгөөд байваг

Avatar

Нэргүй 2024-04-06 66.181.185.151

Хамас бүлэг Путины үгэнд орж Израйльруу халдаад одоо жүүдүүдэд цусаа холиулж бна, нөгөө Оросууд нь юу ч боло огүй юм аятай гөлийгөөд сууж бнаа, ха ха ха

Avatar

Нэргүй 2024-04-06 59.153.115.209

35ni myangan engiin irged hyadsan baij baruunii 7n irgend sanaani zovj bgaa biz iim l hogiin garuud oo

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж