Газын зурваст хүмүүнлэгийн тусламж үзүүлж байсан "World Central Kitchen" байгууллагын долоон ажилтан Даваа гаригт Израилийн агаарын цохилтод өртөн амиа алдсан. Тэдний гурав нь их британи, нэг нь австрали, нэг нь польш, нэг нь палестин, нэг нь АНУ-Канадын давхар иргэншилтэй иргэн байжээ.
Хүмүүнлэгийн ажилтнууд амиа алдсантай холбоотойгоор Израилийн хүчин хоёр ахлах офицероо албан тушаалаас нь халж байгаагаа мэдэгдэв.
Израилийн ерөнхий сайд Беньямин Нетаньяху гэмгүй хүмүүсийн аминд хүрсэн гэдгээ хүлээн зөвшөөрч, үүнийг эмгэнэлтэй бөгөөд санамсаргүй үйлдэл гэжээ. "Дайны үед ийм зүйл тохиолддог. Бид болсон явдлыг шалгаж, засгийн газруудтай харилцаж байна. Дахин ийм зүйл давтагдахгүйн тулд бид бүхнийг хийх болно" гэж тэр хэлжээ.
Дашрамд дурдахад, Их Британи улс Израильд зэвсэг худалдахаа зогсоохоос өөр сонголтгүй болж буйгаа мэдэгдэв. Их Британийн Гадаад харилцааны хорооны дарга Алисиа Кирнс хэлэхдээ "Олон улсын хамтын нийгэмлэг Израилийн бодлогод нөлөөлөхийн тулд зургаан сарын хугацаа зарцуулсан нь хайран. Израилийн ард түмнийг аюулгүй байж, хөгжиж цэцэглэхийг нь харахыг хүсч буй хүн л Израилийн найз нөхөр гэсэн үг" гэжээ.
Эх сурвалж: BBC