Бага насны хүүхдийг хүчирхийлсэн гэх цагдааг 30 хоног хорихоор шийдвэрлэв

Хуучирсан мэдээ: 2024.04.05-нд нийтлэгдсэн

Бага насны хүүхдийг хүчирхийлсэн гэх цагдааг 30 хоног хорихоор шийдвэрлэв

Бага насны хүүхдийг хүчирхийлсэн гэх цагдааг 30 хоног хорихоор шийдвэрлэв
НЭМЭЛТ: 
Сэлэнгэ аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг /Бага насны хүүхдийг хүчиндэх/ гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татагдсан Э-д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах тухай саналыг Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн байна.
Тус шүүх прокурорын саналыг өнөөдөр /2024.04.05/ хянан хэлэлцээд, яллагдагч Э-д Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.
Хүүхэд хүчирхийлсэн гэх хэрэгт цагдаагийн нэг ажилтныг яллагдагчаар татжээ

Бага насны хүүхдийг Сэлэнгэ аймгийн цагдаагийн албаны дөрвөн албан хаагч хүчирхийлсэн байж болзошгүй гэх хэргийг цагдаагийн байгууллага шалгаж эхэлсэн.

Дээрх хэрэгт Сэлэнгэ аймгийн прокурорын газар хяналт тавин ажиллаж байгаа бөгөөд эл хэрэгт сэжиглэгдсэн дөрвөн хүнээс нэгийг нь л цугларсан нотлох баримтад үндэслэн яллагдагчаар татжээ.  Тодруулж хэлбэл, гурван хүнийг энэ хэрэгт оролцсон эсэхийг үргэлжлүүлэн шалгаж буй юм байна. Бага насны хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртсөн тухай гомдол цагдаагийн байгууллагад 2024 оны гуравдугаар сарын 21-нд ирсэн аж. Цагдаагийн байгууллага гомдлыг хүлээн авсан өдрөөс эхлээд  прокурорын байгууллага энэ хэрэгт хяналт тавин ажиллаж буй юм байна.Яллагдагчаар татсан этгээдийг 30 хоног цагдан хорих санал гаргаж, шүүхэд мөн хүргүүлжээ.

Дээрх хэрэгтэй холбогдуулан цагдаагийн байгууллагаас өчигдөр мэдээлэл хийх үеэрээ хэрэгт сэжиглэгдсэн цагдаагийн албан хаагч нарыг ажлаас нь чөлөөлж, шалгалтын ажиллагаа явуулж байгаа гэдгийг мэдэгдсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
5
БурууБуруу
4
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж