Тайвань: Хятадын тусламжаас татгалзжээ

Хуучирсан мэдээ: 2024.04.05-нд нийтлэгдсэн

Тайвань: Хятадын тусламжаас татгалзжээ

Тайвань: Хятадын тусламжаас татгалзжээ

Тайванийн эрх баригчид Лхагва гаригт болсон газар хөдлөлтөөс үүдэлтэй хохирлыг нөхөхөд хэдий хэмжээний зардал гарахыг хараахан тооцоолоогүй байна. Хамгийн сүүлд 1999 онд энэ хэмжээний хүчтэй газар хөдлөхөд 10 тэрбум ам.долларын зардал гарч байжээ. Тухайн үед Хятад улс Тайваньд туслах санал тавьсан ч тэд татгалзаж байсан. Тэгвэл энэ удаад ч бас Хятадын тусламжаас татгалзжээ.

Энэ талаар Тайпэй дахь Үндэсний Ченчи их сургуулийн улс төрийн шинжлэх ухааны дэд профессор Лев Начман хэлэхдээ "Биднийг байнга заналхийлдэг учраас энэ нь жинхэнэ сайхан сэтгэл биш" гэжээ.

Хятадын Төрийн зөвлөлийн Тайванийн хэрэг эрхлэх газар Лхагва гаригт газар хөдлөлтийн дараахан тусламжийн мэдэгдэл хийсэн. Үүний дараа удалгүй Тайванийн эх газрын хэрэг эрхлэх зөвлөл мэдэгдэл хийж, "Бидэнд санаа зовсон Хятадад талархал илэрхийлж байна. Гэхдээ Хятадын тал газар хөдлөлтийн гамшигийг арилгахад туслах шаардлагагүй" гэжээ.

Дашрамд дурдахад, гамшигт нэрвэгдсэн байшин барилгуудыг нураах ажил эхэлжээ. Газар хөдлөлтийн улмаас Тайвань даяар 806 барилга эвдэрсэн байна.

Эх сурвалж: TIME, NHK

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ЗөвЗөв
6
ХарамсалтайХарамсалтай
3
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж