Автобусны жолоочийн цалинг 3-3.5 сая болгожээ

Автобусны жолоочийн цалинг 3-3.5 сая болгожээ

Автобусны жолоочийн цалинг 3-3.5 сая болгожээ

Монгол Улсын хүн амын тал хувь нь оршин суугаа нийслэл Улаанбаатар хот сүүлийн арав гаруй жилийн хугацаанд нийтийн тээврийн салбартаа дорвитой шинэчлэл хийгээгүй. Харин өнгөрсөн оны 12 дугаар сараас эхлэн анх удаа олон тоогоор буюу 600 автобус шинээр худалдан авч, үйлчилгээнд гаргаад буй. Гэвч 600 автобусыг үйлчилгээнд гаргах болоход хүний нөөцийн асуудал тулгамдаад байсан. Иймд В, С ангиллын жолооны эрхтэй хүмүүсийг автобусны мэргэшсэн жолоочийн сургалтад үнэгүй хамруулан, жолооч нарын цалинг 3.5 сая төгрөг болгож, хоёр ээлжээр ажиллах нөхцөлийг бүрдүүлэх бодлогыг нийслэлийн удирдлагууд гаргасан.

Тэгвэл тус сургалтад нийт 1807 иргэн бүртгүүлснээс эхний ээлжид 400 гаруй нь хамрагдаж, одоогийн байдлаар 129 нь сургалтаа дүүргэн, ажилдаа орж эхэлжээ. Түүнчлэн 1.5-2.5 сая байсан автобусны жолоочийн цалинг 3-3.5 сая болгон нэмэгдүүлсэн аж.

Сургалтын хүрээнд мэргэшлийн мэдлэг, дадлага олгохоос гадна нийтийн тээврийн стандартыг хэрэгжүүлэх, дүрэмт хувцас өмсөх, тамхи татахгүй байх, утсаар ярихгүй байх зэрэг шаардлагыг жолооч нарт тавьжээ. Мөн жолооч нар Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу өдрийн 8 цагаар, хоёр ээлжээр ажиллаж байна.

Автобусны мэргэшсэн жолоочийн сургалтыг энэ он дуустал зохион байгуулж, бүртгүүлсэн нийт иргэдийг бүрэн хамруулах аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2024-04-05 202.9.46.25

шаардлага өндөр болго хэт хурдан явж зорчигчидтой харьцах харьцаа муу бн. нэг нэгнийгээ гүйцэт түрүүлээд бн

Avatar

Нэргүй 2024-04-05 66.181.161.213

Цалинг нь нэмж буй бол жолооч нарт тавих шаардлагыг өндөрсгөе. Зорчигчдыг үл тоомсорлон яг л ферари унаж яваа шиг авирладаг. Хааз тормоз, хааз тормоз. Зорчигчид унаж бэртэх, хоорондоо мөргөлдөн биесдээ уураа гаргах явдал түгээмэл.

Avatar

Нэргүй 2024-04-05 188.162.254.69

дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс авилгачид шургалсан байгууллагыг тараая !!!!!

Avatar

Нэргүй 2024-04-05 202.55.188.87

одоо хариуцлага нэхэх хэрэгтэй олон зорчигчтой явж байж тамхи татдаг утсаар ярьдаг гэх мэт асар их зөрчил байгаа

Avatar

Нэргүй 2024-04-05 66.181.189.156

НЭГ БОЛ ГЭНЭТ ХААЗЛААД НЭГ БОЛ ГЭНЭТ ХҮЧТЭЙ ТООРОМЗЛООД ЯЯВДАГ ТЭНЭГ ХҮҮХНҮҮД БАЙГА ШҮҮ

Avatar

Нэргүй 2024-04-05 66.181.189.156

ИХ САГСУУХААЗАА ТААРУУЛЖ ЯВЖ ЧАДДАГГҮЙ МӨН ТООРОМЗОО ТААРУУЛЖ ГИШГЭЖ ЧАДДАГГҮЙ ЭМЭГТЭЙ ЖОЛООЧ НАР ЖАНЖИН ЧИГЛЭЛИЙН АВТАБУСНЫ ЖОЛООЧ БАЙНА ХҮН ТЭЭВЭРЛЭЖ ЯВААГАА МАРТСАН ТЭНЭГҮҮД ИХ БАЙНА АА

Avatar

Cc 2024-04-05 103.57.94.109

Porteriin joloochoos avtosbusnii bolson nohod mah achidagshigee l yavba shde . Jolooch nar ni 500 togrog avdagiig boliulj chadahgui bj yaj tamhi tatahiig boliulah ve de durakuudaa

Avatar

Нэргүй 2024-04-05 202.9.40.113

бохир заваан автобус хөдөөний муухай чанга чанга утсаар ярьсан, тамхи татсан юмнууд л байна лээ ш дээ өнөөдөр суусан! Өндөр цалин өгч байгаан бол олигтой сургасан хүмүүсээр хийлгээч ээ!!

Avatar

Зочин 2024-04-05 203.98.77.246

энэ одоо арай хэтэрнэ ээ

Avatar

Зочин 2024-04-05 103.212.119.216

одоо бэлэн мөнгө сарвайлцдагаа болиод өгөөч

Avatar

Unshigch 2024-04-05 66.181.180.29

Avtobusnii jolooch nar Soyltoi uilchleh heregtei . Negen jigd tsever huvtsaslah geregtei. Dandaa utasaar huviin yum yarij yvdag shuu, olon zorchigchidtoi mortoo utasaar yariad baidagaa bolih heregtei .

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж