Дэд сайд Л.Халтар гүйцэтгэгч компанийнханд уураа гаргав

Хуучирсан мэдээ: 2024.04.05-нд нийтлэгдсэн

Дэд сайд Л.Халтар гүйцэтгэгч компанийнханд уураа гаргав

Дэд сайд Л.Халтар гүйцэтгэгч компанийнханд уураа гаргав

Ашиглалтад хүлээн аваад ердөө таван сар болж буй Дархан-Улаанбаатар чиглэлийн 204 км авто зам хаврын цасны ая даалгүй эвдэрсэн нь Ардын намынхныг түргэн авахуулсан юм. Тиймээс дээрх авто замын бүтээн байгуулалтын ажлыг хариуцаж ажилласан Зам тээврийн хөгжлийн дэд сайд Л.Халтар өчигдөр /2024.04.04/ газар дээр нь ажиллаж, зам юунаас болж эвдэрсэн шалтгаан нөхцлийг тодруулав. Энэ үеэрээ дэд сайд Л.Халтар гүйцэтгэгч талд уураа гаргаж амжлаа. Тэрбээр “Замын нөхцөл байдлыг харахад сууриар нь ус гүйгээд, тойрч урсаад хоёр талаараа газар доогуураа ус идэн, доошоо суулт өгсөн байна. Бид нар та нарт олон удаа анхааруулсан. Хавар болж, үер бууж ус урсаж байхад та нар эргүүл хийх ёстой байсан. Та нар энийгээ хийгээгүй. Одоо хөрөөдсөн хэсэг дэрээ авто замаа бүгдийг хуулаад сууриасаа эхлээд бүх далангуудаа 20, 30 см-ээр нягтаа гаргуулаад явна. Урсаж байгаа хэсгийнхээ суурь талыг чулуун хавтангаар дүүргэлт хийнэ шүү” гэж омогдов.

Барьсан зам нь ганц шар усны үер даалгүй эвдэрсэнд гүйцэтгэгч компанийнхан ч “нугас” болцгоож, өөрийн хөрөнгөөр 14 хоногийн хугацаанд багтаан засах амлалт өгөөд байна.

“Хүргэн хүү” киноны Жамц баян “Хорин сайхан шарыг минь хоёрхон хулгана идчихлээ гэж үү” хэмээн халаглаж шогширдог шиг МАН-ынхан ч долоон жил нойр хоолоо хугаслан байж бариулсан Дархан-Улаанбаатар чиглэлийн хатуу хучилттай авто зам нь шар усны үерт цөмөрч, УИХ-ын сонгуулийн өмнө нэр хүндийг нь баастанд тун ч ууртай байцгаана.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
47
ХахаХаха
8
ЗөвЗөв
7
ТэнэглэлТэнэглэл
3
ХарамсалтайХарамсалтай
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж