Мьянмарын нийслэл дроны халдлагад өртжээ

Мьянмарын нийслэл дроны халдлагад өртжээ

Мьянмарын нийслэл дроны халдлагад өртжээ
Military hardware is displayed during a parade to celebrate Myanmar's 77th Armed Forces Day in Naypyidaw on March 27, 2022. (Photo by AFP) (Photo by STR/AFP via Getty Images)

Мьянмарын хамгийн нарийн хамгаалттай, хунтагийн захиргаанд байдаг Ней Пи Тав хотод нисгэгчгүй онгоц халдсан байна. "Цөллөгсөд" гэж нэрлэгдсэн Үндэсний эв нэгдлийн засгийн газар (NUG) тэсрэх бөмбөгөөр зэвсэглэсэн 29 нисгэгчгүй онгоцыг Ней Пи Тавын  нисэх онгоцны буудал, Агаарын цэргийн хүчний бааз, армийн штабуудад байрлуулсан гэж мэдэгджээ. Хунта уг тэсрэх бөмбөгөөр дүүрсэн дронуудыг таслан зогсоож, долоог нь буудаж унагаасан бол нэг нь хөөрөх зурвас дээр дэлбэрсэн гэв. Одоогоор хохирогч бүртгэгдээгүй байна.

"NUG"  нь  2021 онд төрийн эргэлт хийснээсээ болж хоригдсон Аун Сан Су Чигийн тэргүүлсэн иргэний засгийн газрыг төлөөлдөг.

Тус оноос хойш хунта болон "NUG" зогсолтгүй тэмцэлдэж, 2,6 сая хүн эх орноосоо дүрвэсэн.Ней Пи Тав хот руу Пүрэв гаригийн өглөө "NUG" дайралт хийсэн нь эсэргүүцэгч бүлгүүдийн зоримог болоод ховор шийдвэрийг харуулсан гэж олон улсын ажиглагч нар онцлов. Ней Пи Тав нь  өндөр хамгаалалттай тул улс даяар өрнөж байсан ихэнх тулаанаас хамгаалагдсан хунтагийн мэдлийн хот юм. Өнгөрсөн долоо хоногт хунта жил бүр зохиогддог "Зэвсэгт хүчний баяр"-ын жагсаалыг тус хотод зохион байгуулсан юм."BBC Birmese"-ийн мэдээлснээр   "NUG"  эртнээс  нисгэгчгүй онгоцоор довтлохоор төлөвлөж, стратеги боловсруулж байжээ.Хунта бүлэг Ней Пи Тав  нийслэлийн нисэх онгоцны буудалд дөрвөн нисгэгчгүй онгоц, Заяртири тосгонд ойртож ирсэн гурван нисгэгчгүй онгоцыг устгасан гэж мэдэгдсэн.  Албаныхан бусад нисгэгчгүй онгоцнуудын талаар огт дурдаагүй байна."NUG" энэ оны эхээр тус улсын нийт нутаг дэвсгэрийн 60 гаруй хувь нь эсэргүүцэгчдийн хяналтад байгаа гэж мэдэгджээ. Хунта Пүрэв гаригийн халдлагаас өмнө  өнгөрсөн аравдугаар сард хамгийн ноцтой уналтад орсон нь харагдсан байна. Үндэстний босогчдын холбоо Энэтхэг, Хятадтай хиллэдэг олон арван цэргийн заставыг эзлэн авсан нь дахин нэг иргэний дайныг өдөөж болзошгүй гэж ажиглагчид дүгнэлээ. Хунта мөн Бангладеш, Энэтхэгийн хилийн дагуух томоохон газар нутгаа босогчдод алдсан байна.

Эх сурвалж:BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж