Монголын олон улсын ба үндэсний спортын арбитрын дэргэдэх допингийн давж заалдах комиссоос өнөөдөр/2024.04.05/ мэдэгдэл гаргалаа. Тус комисс нь "Дэлхийн допингийн эсрэг агентлаг (WADA)-аар хянан баталгаажуулж, зөвшөөрөгдсөн Давж заалдах комиссын хэрэг хянан шийдвэрлэх дүрмийн 20.1-т “Давж заалдах комиссын шийдвэрийн эх хувь, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаарх хураангуй тайлбар эсхүл үр дүнг тодорхойлсон хэвлэлийн мэдээг Давж заалдах комисс олон нийтэд мэдээлнэ” гэж заасны дагуу хэвлэлийн мэдээллийг олон нийтэд хүргэж байгаа болно" гэжээ.
Мэдэгдлийн агуулга нь "Монголын олон улсын ба үндэсний спортын арбитрын дэргэдэх допингийн давж заалдах комисс М.Бадарчаас Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо, Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн салбар хороо, Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага НҮТББ-уудад холбогдох допингийн маргаан хянан шийдвэрлэгдэж байгаа билээ. Бүрэлдэхүүн хуралдааныг 2024 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдөр 10:00 цагт хийхээр товлож оролцогч талуудад хуралдааныг товыг хүргүүлсэн болно" гэжээ.
Холбоотой мэдээ