Google 350 суралцагчийг тэтгэлэгтэй сургах хөтөлбөр эхэллээ

Google 350 суралцагчийг тэтгэлэгтэй сургах хөтөлбөр эхэллээ

Google 350 суралцагчийг тэтгэлэгтэй сургах хөтөлбөр эхэллээ

"Google" компани, Цахим хөгжил, харилцаа холбооны яамны хамтарсан 1,000 цахим мэргэжилтэн бэлтгэх хөтөлбөр эхлэв. Grow with Google буюу “Гүүглтэй хамт ургая” хөтөлбөрийн эхний элсэгчид нь Дорнодоос ирсэн малчин, 16-тай хөвгүүнээс 60 дөхөж буй эмэгтэй хүртэлх 350 хүнээс бүрдэж байна. ЦХХХ-ны сайд Н.Учрал сургалтыг нээж, Google компанийн төлөөлөгч Монголын элсэгчдэд мэндчилгээ дэвшүүлж, амжилт хүссэн байна. Тэд 100 хувийн тэтгэлгээр сурч, мэдээллийн технологийн аварга компанийн олон улсад хүлээн зөвшөөрөгддөг Google Career Certificate-ийн эзэд болно. Coursera платформ дээр англиар 3 сар цахимаар хичээллэх бол зөөлөн ур чадваруудад монгол хэлээр танхимаар суралцана. Google компанийн албан ёсны эрхтэй, Монголд анх удаагийн “Grow with Google Mongolia” тэтгэлэгт хөтөлбөр нэг хүнд 3 сая төгрөгийн мэдлэгийн хөрөнгө оруулж байна. Гурван сарын цахим, 40 цагийн танхим, дадлага, 30 цагийн ажлын байранд бэлтгэх хөтөлбөртэй. Төгсөх ангийн сурагчид, оюутнууд мэдлэгээ ахиулж, дотоодын компаниудад дадлагажих, туршлагажих боломжтой. Google Career Certificate- өвөртөлсөн хэн бүхэн цалин орлогоо өсгөх, албан тушаал ахих, мэргэжлээ солих хүсэлтэй бол түүнд нь тус дэм болно. Бусад оролцогчид цахим ур чадвараа өсгөж, хурдтай хувьсан өөрчлөгдөж буй ажлын байранд өрсөлдөх чадвартай болж, ашиг орлогоо нэмэх өргөн боломж нээгдэж байна. Аж ахуйн нэгжүүд хөтөлбөртэй хамтарч, цахим ур чадвартай, англи хэлний зохих мэдлэгтэй шинэ боловсон хүчин шалгаруулж авах, ажилтнаа хөгжүүлэх боломжтой юм. Grow with Google хөтөлбөрийн дэмжигчээр МҮХАҮТ, Монголын бизнесийн зөвлөл, Голомт банк, Хаан банк, MCS Software Group, Мобиком корпорац, Юнител групп, АПУ, Премиум групп, CIO Club, ICT Group, Intelmind, Mezorn, Gund Investment, Digit, Fibo Cloud, Infinite Solutions ажиллаж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-04-05 66.181.185.34

Зөвхөн өөрийн талынхнаа бүртгэж тэнцүүлсэнд уучлаарай.

Avatar

Нэргүй 2024-04-05 66.181.160.49

хаана яаж бүртгүүлээд байна

Avatar

Нэргүй 2024-04-05 202.179.27.230

Бүх хүүхдүүдээ ингэж явуулж болж байна уу? магистрын сургалт их зөв байна шүү.

Avatar

Нэргүй 2024-04-05 59.153.112.179

ургаад байхдаа яахав дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж