З.Баянсэлэнгийн сонгуульд өрсөлдөх санаархал бүтэлгүйтэв

Хуучирсан мэдээ: 2024.04.05-нд нийтлэгдсэн

З.Баянсэлэнгийн сонгуульд өрсөлдөх санаархал бүтэлгүйтэв

З.Баянсэлэнгийн сонгуульд өрсөлдөх санаархал бүтэлгүйтэв

МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн квотоор Барилга хот байгуулалтын сайдын алба хашиж явсан УИХ-ын гишүүн асан З.Баянсэлэнгэ цагаатгуулахаар Улсын дээд шүүхэд хандаад байсан ч тус шүүх энэ сарын 3-нд гомдлыг нь хэлэлцэхээс татгалзсан. Улсын дээд шүүхээс гомдлыг хэлэлцэхээс татгалзсанаар сайд асан З.Баянсэлэнгийн хувьд УИХ-ын 2024 оны сонгуульд өрсөлдөх санаархал нь бүтгэлгүйтлээ гэж үзэж болно.

Тэрбээр 2012 онд намын нэрсийн жагсаалтаар УИХ-д сонгогдсон юм.  Тухайн үед УИХ-ын гишүүн асан, Хууль зүй дотоод хэргийн сайд асан Ц.Нямдорж “Хүрэн оймсны хүчээр УИХ-д сонгогдсон гишүүний нэг” гэж шүүмжилж байв.

УИХ-ын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт орсноор УИХ-ын гишүүн асан З.Баянсэлэнгэ 2016 оны УИХ-ын сонгуульд Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшин өрсөлдсөн ч өвдөг шороодсон юм.

Улмаар Барилга хот байгуулалтын сайдаар ажиллаж байх үедээ албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, улсад их хэмжээний хохирол учруулсан гэдэг хэрэг мандаж, Авлигатай тэмцэх газарт шалгагдаж эхэлсэн юм. Хэрэг нь Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр ороход хэрэгсэхгүй болгосон. Харин нийслэлийн прокурорын газраас эсэргүүцэл бичсэнээр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах  шатны шүүх прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй гэж үзэж байв. Харин УИХ-ын гишүүн асан З.Баянсэлэнгэ энэхүү шийдвэрийг эсэргүүцэж, Дээд шүүхэд хандаад байсан ч санаснаар нь болсонгүй.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж