Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монголын 3х3 сагсан бөмбөгийн үндэсний шигшээ багийн тамирчид, багш, дасгалжуулагчдыг хүлээн авч уулзлаа.
Сингапур Улсад зохион байгуулагдсан FIBA 3х3 сагсан бөмбөгийн 2024 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсын үндэсний шигшээ эрэгтэй, эмэгтэй баг хос хүрэл медаль хүртсэн юм.
Монгол Улсын баг, тамирчид Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс хос медаль хүртэж, олон улсын тавцанд Монгол Улсынхаа нэрийг өндөрт өргөсөнд баяр хүргэж, ард түмний нэрийн өмнөөс талархал илэрхийлэв.
Үндэсний шигшээ багийн тамирчид, дасгалжуулагчид эв нэгдэлтэй, хөдөлмөрч, сахилга баттай байж чадвал олон боломж байгааг онцолж, цаашдын тэмцээн, уралдаанд нь амжилт хүслээ.
Монголын сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгч Г.Батцэнгэл Монгол Улсын шигшээ баг 3х3 сагсан бөмбөгийн төрлөөр Ази тивдээ жишиг тогтоож, хүлээн зөвшөөрөгдөж чадсаныг онцлов. Үндэсний шигшээ багийн тамирчид 04 дүгээр сарын 12-14-ний өдрүүдэд олимпын эрх авах эхний тэмцээндээ оролцохоор Хонг Конгийг зорино гэдгийг дуулгалаа.
Мөн Монголын сагсан бөмбөгийн холбооноос 2024 онд 3х3 сагсан бөмбөгийн Залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, 2025 онд 3х3 сагсан бөмбөгийн Насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг эх орондоо зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байгааг танилцуулав.
Нэргүй 2024-04-05 202.126.91.173
Чансаа өндөртэй тэмцээний тамирчдыг заавал хүлээж авах протокол байгаа болов уу. Зөв
Zochin 2024-04-05 66.181.191.108
энэ нэг эргүү дагз баяр хүргэх, хүндэт тэмдэг зүүхээс өөр юм хийж чаддаггүй эргүү дагз вэ? Улс, ард иргэддээ анхаарал хандуулаачээ эргүү малаа. Улсаа дампуурулахаас өөр юм хийж мэдэхгүй мал.
Zochin 2024-04-05 176.77.145.208
харин тийм тэгээд баяр хүргэж шагнал өгөхдөө хүртэл нэг тийм ялгавартай сонин Ууг нь их л дэмжиджэг байлаа даан ч итгэл даасангүй
Нэргүй 2024-04-05 66.181.160.121
Күүк мөн ч их ажил хийж байна даа? Зайлуул, ядаргаа болох вий дээ??
Нэргүй 2024-04-05 43.242.242.59
Тамирчиддаа амжилт хүсье. Хичээж шургуу ажиллаж чадвал дэлхий болон олимпиос медаль авах бүрэн боломжтой юм.