Өмнөд Солонгосын иргэд урьдчилсан байдлаар санал өгөв

Өмнөд Солонгосын иргэд урьдчилсан байдлаар санал өгөв

Өмнөд Солонгосын иргэд урьдчилсан байдлаар санал өгөв

Өмнөд Солонгосын эрх баригч болон сөрөг хүчний намууд ирэх долоо хоногт болох парламентын сонгуулийн урьдчилсан санал хураалтад оролцов. Тус улс дөрвөн жил тутам парламентын сонгууль явуулдаг ба дөрөвдүгээр сарын 10-нд бүх нийтийн сонгууль болно. Урьдчилсан санал хураалт дөрөвдүгээр сарын 5-нд эхэлж хоёр хоногийн хугацаанд өрнөнө.Эрх баригч Ардын хүчний намын дарга Хан Дун Хун Сөүл хотын сонгуулийн хэсэгт саналаа өгсөн. Үндсэн сөрөг хүчин болох Ардчилсан намын дарга Ли Жэ Мён төвийн Дэжон хотод саналаа өглөө.

Энэ удаагийн олон нийтийн сонгуулийн үр дүн нь  Юн Сук Ёлын ерөнхийлөгчөөр сонгогдсоноос хойших олон нийтийн үнэлгээг илэрхийлнэ.

Эрх баригч Ардын хүчний нам сөрөг хүчин болох Ардчилсан намыг орлон парламент дахь хамгийн том хүчин болох зорилготой.Нэг мандаттай 254 тойргийн 50 орчимд нь хоёр нам ширүүн өрсөлдөж байна.Сөүл хотын 70 гаруй насны нэгэн сонгогч парламент ард түмний амь нас, эд хөрөнгийг хамгаалдаг хууль тогтоогчдоор дүүрнэ гэж найдаж байна гэжээ.Мөн 30 гаруй насны нэгэн эмэгтэй парламент ирээдүйд их сургуулийн оюутнууд оролцох боломжтой салбарт хөрөнгө оруулалт хийх ёстой гэж хэлэв.

Эх сурвалж:NHK Japan

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж