Хотын гол болон туслах гудамж, замуудын засвар, шинэчлэлтийн ажлын талаарх мэдээг хүргэе.
Нийслэлийн засаг даргын 2024 оны нэгдүгээр сарын 12-ны өдрийн А/32 дугаар захирамжаар Хотын гол болон туслах гудамж замуудын засвар, шинэчлэлтийн 13-н төсөл арга хэмжээний ажлууд батлагдан, гэрээ байгуулагдаад байна. Үүнд:
- Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлт (БЗД)
- Амгалангийн авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлт (БЗД)
- Орбитын авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлт (СХД)
- Бага тойруугийн авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлт (ЧД, СБД)
- Нарны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлт (БЗД, Соёолжийн нүхэн гарц орчмоос Нарантуул олон улсын худалдааны төвийн уулзвар чиглэл)
- Дүнжингарав худалдааны төвийн урд талын авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлт (БЗД)
- УБЦТС-ын баруун талын авто замын засвар, шинэчлэлт (ХУД)
- Нийслэл хүрээ өргөн чөлөөний авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлт (БЗД)
- Богд уулын арын авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлт (ХУД)
- Хилчний гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлт (БЗД)
- Нэгдсэн үндэстний гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлт (СБД)
- Хатанбаатар Магсаржавын гудамжны авто замын засвар, шинэчлэлт (БЗД)
- Нарны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлт (БЗД,Нарантуул олон улсын худалдааны төвийн уулзвараас Өгөөмөр зах чиглэл)
2024 оны нэгдүгээр сарын 31-ний өдөр худалдан авах ажиллагааг зарлаж, 2024 оны хоёрдугаар сарын 23-ны өдөр тендер нээгдсэн бөгөөд 13-н төсөл арга хэмжээний ажлуудад гүйцэтгэгч компани шалгарч, 2024 оны гуравдугаар сарын 11-ний өдрөөс 2024 оны долдугаар сарын 08-ны өдөр хүртэл ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаад байна.
Өнөөдрийн байдлаар хоёр байршилд засвар, шинэчлэлтийн ажлыг эхлүүлж байна. Үүнд:
1. Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлт (БЗД, Зүүн 4 замын уулзвараас- Нарантуулын уулзвар хүртэл) ажлыг 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр эхлүүлж 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдөр бүрэн дуусгана.
2. Амгалангийн авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлт (БЗД, Ботаникийн эцсээс-Улиастайн гүүр хүртэл) ажлыг 2024 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс эхлүүлж, 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдөр дуусгана.
Бусад 11-н авто замын засвар, шинэчлэлтийн ажлууд график төлөвлөгөөний дагуу хийгдэнэ.
ХОТЫН ГОЛ БОЛОН ТУСЛАХ ГУДАМЖ ЗАМУУДЫН ЗАСВАР, АРЧЛАЛТЫН АЖИЛ
Нийслэлийн засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А/1508 дугаар захирамжаар Хотын гол болон туслах гудамж замын засвар, арчлалтын ажлууд батлагдсан.
Төвийн зургаан дүүргийн гол болон туслах гудамж замуудад 125.699 м.кв нүхэн эвдрэл засварлах ажил хийгдэнэ. Тус ажил 2024 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдрөөс асфальтбетон хольцын үйлдвэрүүд ажиллаж эхлэхээр нүхэн эвдрэлийг засварлах ажлыг эрчимжүүлэн ажиллана.
ЗОЧИН 2024-04-05 103.14.39.2
Зайсангийн тойруу Энхжин хотхон руу явдаг замын засвар хийгээчээ
zochin 2024-04-05 43.228.131.103
5-н шараас Нефьт бааз хүрэх хоорондын зам үнэхээр там байна шүү. Дээр нь бороо орохоор далай болно.