"Цэцэрлэгийн хоолны мөнгийг 10-15 мянга болгох шаардлагатай"

"Цэцэрлэгийн хоолны мөнгийг 10-15 мянга болгох шаардлагатай"

"Цэцэрлэгийн хүүхдүүд өлсөж байна" нэртэй сургуулийн өмнөх боловсролын байгууллагын 300 багш, ажилтны чуулга уулзалт өнөөдөр /2024.04.05/ МҮЭСТО-ны бага танхимд боллоо. Энэ үеэр багш, ажилчдаас хүүхэд багачуудын хоолны мөнгөний асуудлаар байр суурийг нь сонссон юм.


"ЦЭЦЭРЛЭГИЙН ХҮҮХДҮҮД ӨДӨРТ 2475 ТӨГРӨГИЙН ХООЛ ИДЭЖ БАЙНА"

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 277 дугаар цэцэрлэгийн эмч Б.Батбаатар:

-Цэцэрлэгийн хүүхдүүдийн хоолны мөнгөний асуудал хүнд байна. Гурван сайдын хамтарсан тушаалаар өнөөдөр хүүхдүүдэд 2475 төгрөгийн төсвөөр хоол хийж өгч байна. Өдрийн найман цагаар үйл ажиллагаа явуулдаг цэцэрлэгийн багачууд хоолны норм, илчлэгийн 80 хувийг, 24 цагаар ажилладаг цэцэрлэгийн хүүхдүүдийн хувьд 100 хувь илчлэгээ авч байх ёстой. Гэтэл 2475 төгрөг нь хаанаа ч хүрэлцэхгүй байна. Хууль журамдаа хүүхдүүд хоолны илчлэг тэжээлийнхээ 70 хувийг малын түүхий эдээс авах ёстой гэж заасан байдаг. Зах дээр мах, гурилны үнэ ямар байгаа билээ. Шим тэжээлтэй ногоон ногоо нь өндөр үнэтэй. Тийм учраас хүүхдийн хоолны төсвийг 70-80 хувь нэмэх шаардлагатай.

Ядаж өдрийн хоолны мөнгийг 4500 төгрөг болгох ёстой. Цэцэрлэгийн тогооч, эмч, нярав зэрэг ажилтнууд энэ бага төсвөөр хэрхэн илчлэгтэй хоол хүнс өгөх вэ гэж толгойгоо гашилгадаг.

Бид бодит нөхцөл байдал дээр ажиллаж байгаа хүмүүс. Гэтэл салбар яамныхан өөрсдөө цэцэрлэгүүдээр яваад танилцах хэрэгтэй. Бага насны хүүхдүүд өглөө 08.00 цагаас оройн 17.00 цаг хүртэл цэцэрлэгтээ суралцдаг. Хоол тэжээлээсээ илчлэг тэжээлээ авах ёстой ид нас нь цэцэрлэгт өнгөрдөг. Тийм учраас энэ асуудлыг шийдвэрлэх шаардлагатай" гэв.

"ХООЛНЫ 2475 ТӨГРӨГИЙН 1600 ТӨГРӨГӨӨР ЗӨВХӨН МАХЫГ НЬ ХУДАЛДАН АВДАГ"

Нийслэлийн БЗД-ийн 122 дугаар цэцэрлэгийн багш Ц.Баялаг:

-Цэцэрлэгийн багш, ажилчид өнөөдөр тулгамдаж асуудлаа ярилцаж байна. Цэцэрлэгийн хүүхдүүдийн өдрийн хоолны төсөв 2475 төгрөг. Энэ мөнгө хаанааа ч хүрэлцэхгүй байна. Энэ мөнгөний 1600 төгрөгөөр зөвхөн махыг нь худалдан авдаг.

Тухайлбал, цэцэрлэгийн 3-4 насныхан нэг өдөрт авах хоолны махны хэмжээ 60 гр, 4-5 насныхан 80 гр байх ёстой. Бусад хүнсний бүтээгдэхүүнээ худалдаж авдаг. Бид сүүлд нэг судалгаа хийхэд, цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгийг 10-15 мянган төгрөг болгохгүй бол зах зээл дэх бараа бүтээгдэхүүний үнэ өсч хүрэлцэхгүй байна.

"ХҮҮХДИЙН ХООЛОНД ШИМ ТЭЖЭЭЛТЭЙ НАРИЙН НОГОО ХЭРЭГЛЭХЭЭ БОЛЬСОН"

Нийслэлийн БЗД-ийн 32 дугаар цэцэрлэгийн ахлах тогооч Г.Чулуун:

-Сүүлийн жилүүдэд бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, хөөрөгдөл их байна. Өмнө нь бид цэцэрлэгийн хүүхдүүддээ нарийн ногоо болох, бууцай, өргөст хэмх, улаан лооль, жууцай, брокли, алим жимсээр хоол, цайг нь бэлтгэдэг байсан. Харин одоо тэр нарийн ногоогоо хоолондоо ашиглахаа больж мах, гурил, төмс, лууван, байцаа түлхүү хэрэглэж байна. Нэг долоо хоногийн өмнө 3600 төгрөгийн үнэтэй байсан хөц будаа дараа долоо хоногт 4700 болж нэмэгдсэн байх жишээтэй. Махны хувьд үнэтэйгээс гадна яс ихтэй, туранхай байна. Хууль журамд заасан хоолны илчлэг тэжээл, орц, нормд хүрч чаддаггүй.

Гэрэл зургийг Ч.Дарханбаяр

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Ганбаа 2024-04-05 66.181.188.88

Өдрийн 10 мянга, сарын 220-230 мянга дээр нь аж ахуй эрхлээд хүүхдийг аятайхан хооллож болно.

Avatar

Нэргүй 2024-04-05 66.181.191.92

хөхөөнүүд хүүхдээ ч хооллож дийлэхгүй юм

Avatar

Зочин 2024-04-05 192.82.92.42

Менге яаж босгох талаар шийдлээ хэлээд шаардаа!!! Терийг цомхон, хучтэй болгох гэх мэт …

Avatar

8орг8 2024-04-05 202.9.40.49

Төр2г хогууд муу болгодог. Хогууд улсууд хогууд2г гянданд хатаадаг бнлэ.

Avatar

Алло 2024-04-05 202.9.40.49

Төрд шургалсан тавиул хогууд шүүрдэх л болчдог. Төр муу гэж хогууд яридаг улсууд хогуудыг төрд оруулдаггүй бнлэ.

Avatar

Зочин 2024-04-05 76.220.74.140

Эцэг эхчүүд нь хэдхэн төгрөг нэмээд өгчих хэрэгтэй ш дээ. Хүрэлцэхгүй байх нь аргагүй шүү дээ.

Avatar

Данко 2024-04-05 129.41.87.4

Тархины тураалтануудаар өөрсдөөр нь л наад мөнгөө төлүүлээрэй, авилгачидаа.

Avatar

Зочин 2024-04-05 66.181.178.19

4-5 мянга болгох нь зүйтэй. 10-15 нь ч юүв дээ. Бас хэрэндээ цавчаа хийхнэ.

Avatar

Нэргүй 2024-04-05 202.9.40.155

Хоолны мөнгийг 4500 төгрөг болгох хэрэгтэй. Үнэ байнга нэмэгдэж байхад дагаад нэмэгдэх ёстой

Avatar

Нэргүй 2024-04-05 66.181.178.241

монгол хүүхдэд бууцай брокли зэрэг хятад хортой ногоо идүүлж яах гээд байгаа юм бэ уламжлалт хоолоо идүүлэх ёстой харин хоолны мөнгөний 50 хувийг эцэг эхээс гаргуулах хэрэгтэй юм бишүү хүүхдүүд давжаараад байна

Avatar

Нэргүй 2024-04-05 66.181.160.49

Тэр эмч гэсэн хамгийн дээр байгаа нөхөрчинь соёмбо энгэртээ зүүсэн УИХ гишүүн шиг нөхөр үү үгүй юу.Эмч нар эсвэл энгэртээ соёмбо зүүдэг болсон юм уу?Х ха ха

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж