Элон Маск инженерүүдээ алдахгүйн тулд цалинг нь нэмэв

Элон Маск инженерүүдээ алдахгүйн тулд цалинг нь нэмэв

Элон Маск инженерүүдээ алдахгүйн тулд цалинг нь нэмэв

"Тесла" компанийн компьютер дүрслэл хариуцсан дарга Этан Найт тэрбумтан Элон Маскийн хамгийн сүүлийн стартап болох "xAI" компанид инженерээр ажилд орсон тухай мэдээлэл Лхагва гаригт цацагдсан. Энэ талаар Элон Маск мэдэгдэхдээ "Манай ажилтан OpenAI руу урвах гэж байсан" гэжээ. Сэм Альтманы "OpenAI" үнэхээр"Тесла"-ийн багийг урвуулах гэж завдсан уу?  Элон Маскийн хэлснээр "OpenAI" компани их хэмжээний нөхөн олговор олгох замаар түүний ажилтнуудыг урвуулахыг оролдсон ч цөөн хэдэн тохиолдол нь амжилттай болжээ. Үүнтэй холбоотойгоор Элон Маск хиймэл оюун ухааны инженерүүдийнхээ цалинг нэмж буйгаа зарласан байна. Этан Найтаас гадна өөр олон инженер "Тесла"-аас "xAI" руу шилжсэн гэх мэдээлэл байна.

"OpenAI" компанийг найман жилийн өмнө Элон Маск хамтран үүсгэн байгуулалцсан. Сэм Альтман, Элон Маск нарын хооронд одоо ч шүүхээр маргаантай байгаа асуудлууд бий.

Элон Маск өөрийн үзэмжээр ажилтнуудаа компани хооронд шилжүүлдэг арга барилтай. Хөрөнгө оруулагчид энэ арга барилаас нь болгоомжлох хандлагатай байдаг. Маск өөрийн эзэмшдэг бусад компанийн төслүүдийг шийдвэрлэхийн тулд "Тесла"-гийн нөөцийг тогтмол ашигладаг гэж шүүхээс дүгнэсэн байдаг. Мөн ТУЗ-ийн гишүүдийн хэн нь ч энэ шийдвэрийг нь эсэргүүцэж байгаагүй аж.

Эх сурвалж: FORTUNE

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж