Дарханд зам тээврийн ноцтой осол гарч нэг хүн нас баржээ

Хуучирсан мэдээ: 2024.04.05-нд нийтлэгдсэн

Дарханд зам тээврийн ноцтой осол гарч нэг хүн нас баржээ

Дарханд зам тээврийн ноцтой осол гарч нэг хүн нас баржээ

Дархан номингийн дөрвөн замын уулзварт өнөөдөр /2024.04.04/ 11:30 цагийн үед зам тээврийн ноцтой осол гарч, хүмүүс бэртсэн байна. Тодруулбал, тус зам тээврийн ослын улмаас хоёр машин эвдэрч, хэд хэдэн хүн бэртэж, гарцаар явсан хүн мөн хүнд гэмтжээ.

Гэмтсэн хүмүүсийг Дарханы нэгдсэн эмнэлэгт хүргэсэн байна.

Урьдчилсан байдлаар осол гаргасан приус 20 маркын автомашины жолооч согтууруулах ундаа хэрэглэсэн байжээ. Эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт хүргэгдсэн иргэн нас барсан бөгөөд ослын талаар бусад мэдээллийг Тээврийн цагдаагийн албанаас тодруулж хүргэнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж