Орхон аймгийн Баян-Өндөр сум, Оюут багийн нутаг “Гранд гарден” 12 давхар 2А байр шатаж байна гэсэн дуудлага өнөөдөр /2024.04.05/ 11:51 цагт ирсэн байна. Дуудлагын дануу тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 56, 81, 58, 68 дугаар ангийн алба хаагчид ажиллаж байна.
Одоогоор галын шалтгааныг тодруулаагүй бөгөөд бүрэн унтраагаагүй байна гэв.
Албан бус эх сурвалжуудын өгч байгаа мэдээллээр айлуудыг яаралтай гаргаж, хотхонд бэлэн байдал зарласан. Галыг бүрэн унтраагаагүй. Алба хаагчид ажиллаж байна гэлээ.
Холбоотой мэдээ