Израиль 106 дайны гэмт хэрэг үйлдсэн гэв

Израиль 106 дайны гэмт хэрэг үйлдсэн гэв

Израиль 106 дайны гэмт хэрэг үйлдсэн гэв

Хүний эрхийн хяналт,шалгалтын газраас нийтэлсэн тайланд аравдугаар сараас хойш Израиль Газын зурваст халдлага үйлдсэнээр 106 хүний аминд хүрсэн. Үүний  56 нь бага насны хүүхэд байсан тул дайны гэмт хэрэгт бүрэн тооцогдоно гэж тайланд онцолжээ. Энгийн иргэдэд харьцангуй их хохирол учруулж болзошгүй цэргийн объект руу дайрахыг олон улсын хууль тогтоомжид хориглодог. Израиль-хамасын дайн зургаан сарын өмнө эхэлснээс хойш аравдугаар сарын 31-ны халдлага нь  хамгийн олон хүний аминд хүрсэн байна. Хүний эрхийн ажиглагчийн мэдээлснээр Газын төв хэсэгт байрлах 350 орчим хүн байрлаж байсан Инженерийн барилга дөрвөн өөр халдлагын дараа нуржээ. Тэдгээр 350 хүний гуравны нэг нь дайнаас дүрвэж, аюулгүй байршил хайж байсан юм. Амиа алдсан хүмүүсийн дунд гадаа хөл бөмбөг тоглож байсан хүүхдүүд, нэгдүгээр давхрын хүнсний дэлгүүрт утсаа цэнэглэж байсан оршин суугчид зэрэг багтана.Халдлагад  34 эмэгтэй, 18 эрэгтэй, 54 хүүхэд амь үрэгдсэн гэж Лондонд төвтэй "Airwars" мөргөлдөөнийг хянадаг байгууллага мэдэгджээ.

Израилийн дайны гэмт хэргүүдийг жишээ татан хүргүүлж байна.

  • Олон нийтийн халдлага: Дайны эхний долоо хоногт Израиль  Газын зурваст 6000 удаа агаарын довтолж, 3300 гаруй энгийн иргэн амь үрэгдэж, 12000 гаруй хүн шархаджээ. Эмнэлэг, зах, дүрвэгсдийн хуаран, сүм хийд, боловсролын байгууламж, бүхэл бүтэн хороолол зэрэг тусгай хамгаалалттай газруудад цохилт өгчээ.
  • Дүрвэгсдийн хуаранд халдсан: Аравдугаар сарын 9-нд Израиль  Жабалиа дахь дүрвэгсдийн хуарангийн зах руу олон тооны хүний амь эрсэдсэн агаарын цохилт хийсэн. Мөн өдөр Израилийн цэргийн хүчнийхэн хүн ам шигүү суурьшсан Аль-Шати дүрвэгсдийн хуаранд агаараас цохилт өгсөн.
  • Сүм мөргөлийн газруудыг сүйтгэсэн: Ромын дүрмийн дагуу олон улсын бус мөргөлдөөний үед мөргөлийн газруудыг "мөргөлдөөнд оролцогч талууд дайсандаа хор хөнөөлтэй үйлдлээр ашиглаагүй" тохиолдолд зориудаар халдаж, сүйтгэх  нь дайны гэмт хэрэг юм.
  • Нэгдсэн үндэсний байгууламжид халдсан: 2023 оны арванхоёрдугаар сарын 27-нд Израиль Газын зурваст НҮБ-ын 142 ажилтныг устгасан гэж НҮБ мэдэгдэв.  НҮБ-ын Хүний эрхийн Ерөнхий нарийн бичгийн дарга Израилийн агаарын довтолгооноос болж дор хаяж 319 дотоод дүрвэгсэд амь үрэгдэж,  НҮБ-ын хоргодох байранд орогнож байсан 1135 хүн шархадсан гэж мэдэгдэв.
  • Ливаны халдлага
  • Өөрийгөө хамгаалах чадваргүй хүний аминд хүрсэн
  • Соёлын болон түүхийн дурсгалт газруудыг устгасан: Израиль нийт 22 соёлын болон түүхийн дурсгалт газрыг бөмбөгдсөн.
  • Оршуулгын газруудыг устгасан
  • Хамтын шийтгэл:Израилийн арми цахилгаан, хоол хүнс, түлш, усыг блоклосон нь хамтын шийтгэл, олон улсын болон олон улсын бус зэвсэгт мөргөлдөөний үед гэрээгээр хориглосон дайны гэмт хэрэг юм.
  • Өлсгөлөн
  • Усны хомсдол үүсгэсэн
  • Эрүүл мэндийн салбарын зөрчил: Аль-Шифа эмнэлэгт халдаж, эмч сувилагч нарын ажиллах талбарыг сүйтгэсэн. Мөн  өвчтөнүүдийг хангалттай сайн эмчилгээ авах боломжийг хаан, амиа алдахад хүргэсэн.
  • Орон нутгаас. гэр орноос хүчээр хөөсөн
  • Бууж өгсөн иргэдийг хөнөөх зэрэг дайны гэмт хэргүүдийг үйлджээ.

ЭХ СУРВАЛЖ:AP NEWS AGENCY

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-04-05 198.98.48.20

Хохиньшдээ орос, иран хоёрын хатгаасаараа сөнөлөө дөө. Нөгөө хоёр нь одоо бүр сурагчгүй алга болсон байдаг.

Avatar

Нэргүй 2024-04-05 112.186.53.84

ovog deedes min ert tsagt undseer ni tasalsanguidee muu laliin gainuudiig

Avatar

Нэргүй 2024-04-05 185.220.101.0

новшийн фашист алан хядагч Израйль улс. Нөүварын хэдэн алиалагчууд Израйль гэхээр амаа таглаад шууд зугтаадаг. NO DOUBLE STANDART!

Avatar

Нэргүй 2024-04-05 188.33.226.126

хамасын алан хядагчдыг алж устгаж байсан нь дээр шдээ. алан хядагчид нь энгийн иргэдээрээ бамбай хийчихсэн хөгийн гарууд. Израйлийн түмэн зөв

Avatar

Нэргүй 2024-04-05 139.5.217.96

Манай NoWar гэж орилдог гаруудаас болж Орос юмуу хятадууд Улаанбаатар хотод бөмбөг хаявал тэдний зөв болох уу

Avatar

Нэргүй 2024-04-05 198.98.48.20

чи гараад алан хядагч палестиний өмнөөс жагсаагч толгой руугаа чулуу шидүүлэх байлгүй муу орос шээс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж