"Google-тэй хамт ургах уу? "

"Google-тэй хамт ургах уу? "

"Google-тэй хамт ургах уу? "

"Google" компани, Цахим хөгжил, харилцаа холбооны яамны хамтарсан 1000 цахим мэргэжилтэн бэлтгэх хөтөлбөрийн нээлтийн арга хэмжээ өнөөдөр МҮХАҮТ-д /2024.04.05/ боллоо. "Grow with Google" буюу “Гүүглтэй хамт ургая” хөтөлбөрийн эхний элсэгчид нь Дорнодоос ирсэн малчин, 16 настай хөвгүүнээс 60 нас дөхөж буй эмэгтэй гээд 350 хүн шалгарчээ.

ЦХХХ-ны сайд Н.Учрал сургалтыг нээж, "Google" компанийн төлөөлөгч Монголын элсэгчдэд мэндчилгээ дэвшүүлж, амжилт хүслээ.

Тэд 100 хувийн тэтгэлгээр сурч, мэдээллийн технологийн аварга компанийн олон улсад хүлээн зөвшөөрөгддөг "Google Career Certificate"-ийн эзэд болно. Coursera платформ дээр англиар гурван сар цахимаар хичээллэх бол зөөлөн ур чадваруудад монгол хэлээр танхимаар суралцана.

"Google" компанийн албан ёсны эрхтэй, Монголд анх удаагийн “Grow with Google Mongolia” тэтгэлэгт хөтөлбөр нэг хүнд гурван сая төгрөгийн мэдлэгийн хөрөнгө оруулж байна. Гурван сарын цахим, 40 цагийн танхим, дадлага, 30 цагийн ажлын байранд бэлтгэх хөтөлбөртэй.

Төгсөх ангийн сурагчид, оюутнууд мэдлэгээ ахиулж, дотоодын компаниудад дадлагажих, туршлагажих боломжтой. "Google Career Certificate" өвөртөлсөн хэн бүхэн цалин орлогоо өсгөх, албан тушаал ахих, мэргэжлээ солих хүсэлтэй бол түүнд нь тус дэм болно. Бусад оролцогчид цахим ур чадвараа өсгөж, хурдтай хувьсан өөрчлөгдөж буй ажлын байранд өрсөлдөх чадвартай болж, ашиг орлогоо нэмэх өргөн боломж нээгдэж байна.

Аж ахуйн нэгжүүд хөтөлбөртэй хамтарч, цахим ур чадвартай, англи хэлний зохих мэдлэгтэй шинэ боловсон хүчин шалгаруулж авах, ажилтнаа хөгжүүлэх боломжтой юм.

"Grow with Google" хөтөлбөрийн дэмжигчээр МҮХАҮТ, Монголын бизнесийн зөвлөл, Голомт банк, Хаан банк, "MCS Software Group", "Мобиком" корпораци, "Юнител" групп, АПУ, Премиум групп, "CIO Club", "ICT Group", "Intelmind", "Mezorn, Gund Investment", "Digit, Fibo Cloud", "Infinite Solutions" зэрэг хувийн хэвшил хамтран ажиллаж байна.

Гэрэл зургийг Ч.Дарханбаяр

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

LOL 2024-04-05 66.181.187.11

"Grow with Google" – Urgay ch gej baih shig haha. Usuj hugjiy geech tsts

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж