Лос-Анжелес хотын түүхэн дэх хамгийн том хулгайн хэрэг гарав

Лос-Анжелес хотын түүхэн дэх хамгийн том хулгайн хэрэг гарав

Лос-Анжелес хотын түүхэн дэх хамгийн том хулгайн хэрэг гарав

Лос-Анжелес хотын нэгэн банкнаас бэлэн мөнгөөр 30 сая ам.доллар хулгайлагдсан  хэрэг гуравдугаар сарын 31-нд гарчээ. Энэхүү хэрэг нь Лос-Анжелес хотын түүхэн дэх хамгийн том хулгай болж бүртгэгдлээ.  Гол сэжигтэн хэд хэдэн нотлох баримт үлдээсэн тул Лос-Анжелес хотын цагдаагийн алба "FBI"-тай хамтран ажиллах болсон. "San Fernando Valley"-д хэрэг гарсан шөнө дохиоллын систем дугараагүй, камерын дүрс бичлэгт гэмт хэрэгтнүүд харагдаагүй тул дээврээр дамжин нэвтэрсэн гэж сэжиглэж байна. Ул мөр маш бага үлдээсэн тул мэргэжлийн бүлэг хулгайчид байсан байх магадлалтай. Лос-Анжелес хотод ихэвчлэн автомашинтай бүлэг хулгай гардаг. "San Fernando Valley"-д болсон хулгайн хэргээс өмнө 1997 оны есдүгээр сард "Dunbar Armored Inc"-ээс 18.9 сая ам.доллар хулгайлсан нь Лос-Анжелесийн түүхэн дэх хамгийн том бэлэн мөнгөний хулгай байсан гэж нийтлэгдсэн байдаг. АНУ-ын хэвлэл мэдээллийн албаны мэдээлснээр, хулгай хотын захын Силмар дүүрэгт байрлах "GardaWorld" байгууламжид болсон. Нисдэг тэргээр "GardaWorld" -ийн дээврийг шалгасан боловч тодорхой зүйл ажиглагдаагүй. Банкинд хулгай орсныг Даваа гариг хүртэл мэдээгүй байна. Сейфийг гаднаас нь эвдэх гэж оролдсон ул мөр байгаагүй. Банкны  ажилтнууд мөнгөн шилжүүлэг хийх үедээ сейфээс их хэмжээний мөнгө алдсанаа мэдсэн байна. Лос-Анжелес хотын мянган хүн бүрийн 8.38 хувь нь гэмт хэрэг үйлддэг гэх судалгаа бий. "NeighborhoodScout" агентлагийн тайланд Лос-Анжелес хотод жил бүр дунджаар 137,259 гэмт хэрэг гардаг байна. Гэмт хэрэг дундаас халдлага болон хулгайн хэрэг хамгийн өндөр хувьтай байдаг нь Лос-анжелес хотын хамгийн том сул тал гэж мэргэжилтнүүд үздэг.

 

ЭХ СУРВАЛЖ:BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
55
ГайхмаарГайхмаар
16
ТэнэглэлТэнэглэл
12
ХахаХаха
8
ЗөвЗөв
5
ХарамсалтайХарамсалтай
4
ХөөрхөнХөөрхөн
3
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-04-05 66.181.177.78

Amerkuud Kinondoo orjee

Avatar

Нэргүй 2024-04-05 202.126.90.146

kinonuid ni dandaa ene herguudeesee sedevledeg.Dunbar Armored Inc"-ээс 18.9 saya hulgailsan ni 2021 ond "Charm street kings" kino bolson.
Yu ch hamaagui setgegdel deer soluoch baihaar ehleed joohon googledej bai yadaj

Avatar

Зочин 2024-04-05 66.181.190.39

монголд 10 хүний 9 нь хулгайч. тэр 9 хулгайчийн 8 нь улс төрчид

Avatar

Нэргүй 2024-04-05 43.242.243.106

Хэдэн жилийн дараа холливуд кино болгоно

Avatar

Нэргүй 2024-04-05 198.98.48.20

ороzод 3 хүний нэг нь матаач, нэг нь а******н, нэг нь архичин, г********н, эсвэл хар тамхичин байдаг.

Avatar

Нэргүй 2024-04-05 202.126.91.230

opoz гэж ямар улс бдын. чи тэр улсынхаа 1 хар тамхичин нь юмуу.одоо мансуурчаад улсынхаа нэрээ зөв бичиж чадахгүй сууна уу.кк

Avatar

Нэргүй 2024-04-05 103.57.94.109

10hunii neg ni hulgaich hogiin gazar bna

Avatar

Zochin 2024-04-05 66.181.191.10

1000 hunii 8 gedeg 100 hunii 1 hurehgui gesen ug. toogoo sain bod mal minee.

Avatar

K k k 2024-04-05 202.21.112.221

1000hun 100%bol 83.3 hun yum bizdee erguu haana bggaa olgosn uu

Avatar

Нэргүй 2024-04-05 66.181.191.243

1000 ны 8.38 хувь гэхийг арван хүний нэг нь гэж ойлгож болно. Тоонд муу, бас хүн шүүмжилнэ, айн? Инээдтэй нь одоогоор 9 эргүү чамд лайк даржээ.

Avatar

Нэргүй 2024-04-05 202.126.90.251

100 hunees 0.8 shde h*****d bga mal l** ve

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж