Лос-Анжелес хотын нэгэн банкнаас бэлэн мөнгөөр 30 сая ам.доллар хулгайлагдсан хэрэг гуравдугаар сарын 31-нд гарчээ. Энэхүү хэрэг нь Лос-Анжелес хотын түүхэн дэх хамгийн том хулгай болж бүртгэгдлээ. Гол сэжигтэн хэд хэдэн нотлох баримт үлдээсэн тул Лос-Анжелес хотын цагдаагийн алба "FBI"-тай хамтран ажиллах болсон. "San Fernando Valley"-д хэрэг гарсан шөнө дохиоллын систем дугараагүй, камерын дүрс бичлэгт гэмт хэрэгтнүүд харагдаагүй тул дээврээр дамжин нэвтэрсэн гэж сэжиглэж байна. Ул мөр маш бага үлдээсэн тул мэргэжлийн бүлэг хулгайчид байсан байх магадлалтай. Лос-Анжелес хотод ихэвчлэн автомашинтай бүлэг хулгай гардаг. "San Fernando Valley"-д болсон хулгайн хэргээс өмнө 1997 оны есдүгээр сард "Dunbar Armored Inc"-ээс 18.9 сая ам.доллар хулгайлсан нь Лос-Анжелесийн түүхэн дэх хамгийн том бэлэн мөнгөний хулгай байсан гэж нийтлэгдсэн байдаг. АНУ-ын хэвлэл мэдээллийн албаны мэдээлснээр, хулгай хотын захын Силмар дүүрэгт байрлах "GardaWorld" байгууламжид болсон. Нисдэг тэргээр "GardaWorld" -ийн дээврийг шалгасан боловч тодорхой зүйл ажиглагдаагүй. Банкинд хулгай орсныг Даваа гариг хүртэл мэдээгүй байна. Сейфийг гаднаас нь эвдэх гэж оролдсон ул мөр байгаагүй. Банкны ажилтнууд мөнгөн шилжүүлэг хийх үедээ сейфээс их хэмжээний мөнгө алдсанаа мэдсэн байна. Лос-Анжелес хотын мянган хүн бүрийн 8.38 хувь нь гэмт хэрэг үйлддэг гэх судалгаа бий. "NeighborhoodScout" агентлагийн тайланд Лос-Анжелес хотод жил бүр дунджаар 137,259 гэмт хэрэг гардаг байна. Гэмт хэрэг дундаас халдлага болон хулгайн хэрэг хамгийн өндөр хувьтай байдаг нь Лос-анжелес хотын хамгийн том сул тал гэж мэргэжилтнүүд үздэг.
ЭХ СУРВАЛЖ:BBC
Холбоотой мэдээ