Монгол оюутнууд: Тайваньд өдөр бүр 1-4 баллын газар хөдлөлт болж байна

Монгол оюутнууд: Тайваньд өдөр бүр 1-4 баллын газар хөдлөлт болж байна

Монгол оюутнууд: Тайваньд өдөр бүр 1-4 баллын газар хөдлөлт болж байна

Тайваньд хоёр хоногийн өмнө /2024.04.03/ 07:58 цагаас 7.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, ойролцоох Япон цунамигийн эрсдэлээс сэрэмжлүүлээд буй. Тэгвэл одоо нөхцөл байдал ямар байгаа талаар тус бүс дэх монголчуудаас тодрууллаа.

Тайвань дахь монгол оюутнуудын өгч байгаа мэдээллээр, газар хөдлөлт одоо ч зогсоогүй. Бидэнд  хүчтэй газар хөдлөлтийн дараа гурав хоногт сэрэмжтэй байхыг анхааруулсан. Ер нь өдөр бүр 1-4 баллын газар хөдлөлт болж байна гэв.

Өчигдрөөс хүчтэй газар хөдлөлтийн давтамж буурсан ч ойр, ойрхон хөдөлсөн хэвээр байна гэсэн юм.

Бидний холбогдсон оюутнууд Тайванийн Хуалин хотын "National dong hwa university"-д сурдаг. Тэдний хэлж байгаагаар, Тайвань дахь Монголын төлөөлөгчийн газраас оюутнуудтай холбогдож, яаралтай биш тохиолдолд гадагш гарахгүй байхыг зөвлөж, нэмэлтээр холбогдох дугаарууд тэмдэглэж авсан байна.

Тус хотод ойр, ойрхон газар хөдөлдөг бөгөөд өнөөдрийнх шиг онц аюултай газар хөдлөлт болж байгаагүй гэлээ.

Төлөөлөгчийн газраас монгол оюутнуудын бүртгэлийг семестр бүрийн эхэнд хийдэг байна. Мөн аюултай нөхцөлд орсон тохиолдолд нэн даруй холбогдохыг оюутнуудад зөвлөжээ. Одоогоор газар хөдлөлтөд өртөж, бэртэж гэмтсэн монгол оюутан байхгүй гэх мэдээллийг өглөө.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-04-05 172.59.184.251

өртөг өндөртэй, цагийн ажил олддоггүй, сургалт муутай газар руу явах хэрэггүй шүү, Монголд наад эртний ханз бүрч хэрэглэхгүй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж